2014 оны 2-р сарын 19-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувь буурч, өмнөх 7 хоногийнхоос 1.1 хувиар өссөн байна.ҮСХ
Махны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 19-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.5 хувь, үхрийн ястай мах 2.4 хувь, үхрийн цул мах 1.9 хувиар буурч, адууны мах 0.7 хувь, ямааны мах 0.2 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн ястай мах 0.5 хувь, үхрийн цул мах 0.8 хувиар өсч, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна. 2014 оны 2-р сарын 19-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6680 төгрөг, үхрийн /ястай/ мах 7785 төгрөг, үхрийн цул мах 9640 төгрөг, адууны мах 6475 төгрөг, ямааны мах 5560 төгрөгийн үнэтэй байв
Гурилын үнэ: 2014 оны 2-р сарын 19-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 7.1 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 0.8 хувиар өсч, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, 1-р зэргийн задгай гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.3 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 0.8 хувиар өсч, бусад төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 19-ны байдлаар элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 3.5 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.6 хувь өссөн байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 19-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад байцаа 0.4 хувиар өсч, сонгино 0.4 хувь, лууван 1.1 хувь, төмс 1.6 хувь, манжин 0.6 хувиар буурсан байна.
Өмнөх 7 хоногийнхоос бүх төрлийн хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байлаа.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 19-ны байдлаар өмнөх сарынхаас задгай сүүний үнэ 1.0 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 10.0 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 9.7 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 9.8 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 9.7 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байв. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Санал болгох мэдээ
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …