Мэргэжлийн хяналтын байцаагчид “Гоё” тарагны шинжилгээг хуурамчаар үйлджээ

goe Өнөөдөр “Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв”, “Хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо”-оос “Гоё” тарганд хийсэн лабораторийн шинжилгээний талаар мэдээлэл өглөө.

Шинжилгээгээр “Оргил хүнс” ХХК-ны үйлдвэрлэдэг “Гоё” тарганд тарганд байх ёстой ашигтай бичил биет байх ёстой хэмжээнээс 100 дахин багассан болох нь тогтоогджээ. Тиймээс иргэдийн тараг хэмээн ууж буй Гоё тараг нь угтаа цагаан өнгөтэй жирийн нэг шингэн юм байна.

Мөн дээрхи холбооныхоны мэдэгдэж буйгаар энэхүү шинжилгээний хариу нь дан ганц “Оргил хүнс” компаний буруу үйл ажиллага бус  Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид шинжилгээний дүнг хууль бус гаргаж байгааг харуулж байгаа юм. Учир нь МХЕГ хийсэн шинжилгээгээр Гоё тараг нь чанарын шаардлага хангасан хэмээх гарсан байна. Тиймээс сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалагчид Экологийн цэвэр бүтээгдэхүүн болох таргийг хууль бусаар үйлдвэрлэж байгаагаа нэн даруй зогсоохыг “Оргил хүнс” ХХК-аас шаардаж, шаардах бичиг хүргүүлэх гэж байгаа аж.http://www.ugluu.mn/6838.html

М.Сониуч Ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …