Залуучуудын ФА Цомын тэмцээний шөвгийн 16 -д Ливэрпүүлийн залуус Уатфордыг талбайд нь 2:0 харьцаатай буулган авснаар дараагийн шатанд шалгарчээ. Уг тэмцээнд 18 хүртэлх насны залуучууд оролцдог юм.
Залуу Улаанууд үндсэн багийн ах нар шигээ тоглолтын эхнээс л эсрэг багтаа дарамт учруулсаар байсан бөгөөд гоолуудыг Даниэл Трикэтт-Смит болон бид бүхний эчнээ танил Харри Уилсон нар оруулсан байна. Түүнээс гадна энэ тоглолтонд багийн ахлагч Коннор Рандалл тун сайн тоглолт үзүүлсэн гэж клубын үндсэн сайт онцолжээ.
Залуу Улаанууд хагас шигшээд оролцох эрхийн төлөө Рийдингийн залуустай тоглох юм байна. Түүнчлэн энэ тоглолтонд бэртлээс эргэн ирээд буй Жэром Синклэйр сэлгээгээр оролцож, талбайд 15 минутыг өнгөрүүлсэн байна.
Ливэрпүүлийн гараа: Фултон, Рандалл, Магуэр, Уиллиамс, Жонэс, Росситэр, Уилсон, Браннаган, Кэнт /Синклэйр/, Триккэт-Смит /Чиривэлла/, Ожо …
Б.Бадруул