Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт оруулна

6d298e1c29cd8349big2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт оруулахаар Барилга, хот байгуулалтын яамнаас төлөвлөж байна. Ипотекийн зээлийн хөтөлбөр анх хэрэгжиж эхлэхдээ 80 метр квадрат хүртэлх орон сууцны 30 хувийг урьдчилан төлсөн байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг тавьж байсан юм.

Харин салбарын яамнаас зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ. Түүнчлэн нийслэлд амины орон сууцны хороолол бий болгох зорилтын хүрээнд найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн журамд амины орон сууцыг хамруулж, зээл олгох боломжтой гэж үзэж байгаа юм байна. Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт амины орон сууцыг хамруулахдаа, инженерийн зураг төслөөр барьсан хоёр давхар хүртэлх амины орон сууц байх ёстой гэсэн шалгуурыг тавьж байгаа аж.

Харин газрын хувьд гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүс, нийслэлд иргэдэд өмчлүүлэх газар гэх зэрэг байршлуудыг судалж байгаагаа Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан мэдэгдсэн юм. Найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт өнөөдрийн байдлаар нийт 32 мянга 466 иргэн хамрагдаж, шинээр орон сууц худалдан авч эсвэл зээлээ найман хувийн хөтөлбөрөөр дахин санхүүжүүлжээ.

Тухайлбал банкууд 17 мянга 198 зээлдэгчийн 485.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Мөн шинээр орон сууц худалдан авахыг хүссэн 919.9 тэрбум төгрөгийн зээлийн өргөдөл ирснээс банкууд 15 мянга 268 иргэнд 870.4 тэрбум төгрөгийн найман хувийн хүүтэй зээлийг шинээр олгохоор шийдвэрлэжээ.

Д.Үүлэн

index

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …