Өвөл, зуны олимпоос медаль хүртсэн анхны тамирчин

1939777_494157800693119_497853955_nлогоАНУ-ын тамирчин Ло­рин Уильямс орчин үеийн олим­пийн түүхэнд өвөл, зуны олим­поос медаль хүртсэн анх­ны эмэгтэй тамирчин бол­­лоо. Тэрбээр эмэгтэй бобс­лейн төрөлд Элана Майертэй цуг мөнгөн медаль хүртсэн байна. Хөнгөн атлетикч Ло­рин Уильямс өмнө нь Лон­дон-2012 олимпоос 4х100 м буухиа гүйлтийн төрөлд алтан медаль, 2004 онд Сиднейн олимпоос 100 метрийн гүйлтийн уралдаанаас мөн­­гөн медаль хүртжээ.

Ло­­рин Уильямс “Би Сочид ирэх­­дээ түүхэнд бичигдэх зорил­готой байгаагүй ээ. АНУ-ын шигшээ багт өөрийн чад­лаар хувь нэмрээ оруулах гэж ирсэн. Чадах бүхнээ хийсэндээ, хамтын уралдаанд амжилт гаргасандаа баяртай байна” гэж хэлсэн аж. Ка­надын бобслейч Кэйлли Хамф­рис, Хизер Мойс нар аме­рик бүсгүйчүүдээс 10 до­лийн өмнө барианд орж, ал­тан медаль хүртжээ.

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …