БНХАУ-ын Тенжин хотод хоёр удаа үзэсгэлэнгээ гаргаж, 2008 онд “Wonders of Mongolia”, 2011 онд “Inspiring Mongolia”, 2013 онд “Savage garden”, 2014 онд “Ариун орноор Төвд” зургийн цомгоо эрхлэн гаргасан гэрэл зурагчин А.Түмэнжаргал 3 сарын 14-16-нд Монголын Уран зургийн галлерейд “Savage garden” /Монгол/, “Through to the Holy land” /Төвд/ хоёр үзэсгэлэнгээ нэгэн зэрэг дэлгэхээр болжээ.
Байгаль, хөрөг, хот гэсэн гурвал сэдвээр уран бүтээлээ туурвидаг тус гэрэл зурагчин энэ удаагийн үзэсгэлэндээ шилдгийн шилдэг гэсэн зуун зургаа толилуулж байгаа аж. “Ариун орноор Төвд” зургийн цомог болон үзэсгэлэн нь түүний “Орхигдсон Ертөнц” төслийн эхний хэсэг бөгөөд дараагийн удаад “Орхигдсон ертөнц-2” буюу Уйгар үндэстний гэрэл зургаар үргэлжлэх юм байна.
Д.Бүүвэй