Турк, Монголын шүүхийн зөвлөл хамтарна

64sborm8o6s483gh3kv76srcgtМонгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 2 дугаар сарын 17-19-нд Бүгд Найхамдах Турк Улсад зочилж, тус улсын шүүхийн байгууллагуудын ажилтай танилцан, туршлага судлав.

Манай төлөөлөгчдийг БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн Хоёр дугаар танхимын дарга Нэсибе Өзер хүлээн авч уулзан зөвлөлийнхөө бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг танилцуулав. Уулзалтын дараа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл ба БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн хоорондын харилцан ойлголцлын  санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг баримт бичигт жил бүр Монгол Улсын 40-өөс доошгүй шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг Турк Улсын Хууль зүйн академид  сургалтанд хамруулах тухай заажээ. Мөн мэдээлэл, туршлага харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны материал солилцох,техникийн туслалцаа үзүүлэх  талаар тохиролцсон байна.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …