Ч.Баттуул нарын шүүх хурал хойшилжээ

b1fe64e6be78cc8bigНийслэлийн шүүхийн эрүүгийн хэргийн танхимд  АНУ-ын иргэн  Жон Мартины амийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдаад буй Ч.Баттуул нарын хэргийг өнөөдөр хэлэлцэх байсан ч хойшлов. Учир нь энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүмүүс шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар хүсэлт гаргасан аж.

Хэргийг эргэн сануулахад, Ч.Баттуул нь 2011 онд талийгаачийг эх орондоо авчраад шунахайн сэдлээр амь насыг нь хөнөөн Төв аймгийн Эрдэнэ сумын ойролцоо булж орхисныг цагдаагийнхан тогтоосон. Анхан шатны шүүхээс түүнд 23, цогцосыг нуухад тусалсан гэх н.Батчулуун, н.Отгонбаяр нарт хоёр жилийн ял оноосон юм.

Гэвч Ч.Баттуул болон түүний ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Жон Мартиныг хөнөөгөөгүй, дарамтанд орсон тул худал мэдүүлэг өгсөн хэмээн мэдэгдээд байгаа билээ.

index

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …