Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас санаачилан Нийслэлийн ХААГ, 9 дүүргийн ХААА албадыг хамруулан “Олон нийтийн оролцоотой Худалдан авах ажиллагааны арга барил, туршлага солилцох нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын байрны хурлын танхимд зохион байгуулав.
Уг уулзалтанд Нийслэлийн ХААГ, 9 дүүргийн ХААА-дын нийт 43 албан хаагчид оролцсон бөгөөд уулзалтын хүрээнд талууд Олон нутгийн оролцоотой Худалдан авах ажиллагаа, түүний онцлог, өөрсдийн дүүрэг дээр хэрэгжүүлсэн бодит туршлага, иргэдийн бүлгийн ажиллах орчин, боломж, бэрхшээл зэргийг харилцан ярилцан, санал солилцлоо.
Албан хаагчдын дунд халуун туршлагаа харилцан солилцсон үр дүнтэй ажил болсон бөгөөд иргэдийн бүлгийн ахлагч, иргэний төлөөллүүд хүрэлцэн ирж өөрсдийн оролцооны боломж, бэрхшээл зэргийг ярилцсан бодит үр дүнтэй уулзалт боллоо.
Тус арга хэмжээнд Нийслэлийн ХААГ-аас орлогч дарга Ү.Энхтайван ирж оролцсон ба тэрээр Чингэлтэй дүүргийн ХААА-наас санаачилсан уг туршлага солилцох уулзалтыг цагаа олсон, зөв зүйтэй санаачилга болсныг дурьдаад, цаашид бусад дүүргүүдийг ч харилцан туршлага солилцон, нягт хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллах нь зүйтэй хэмээн онцоллоо
Санал болгох мэдээ
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив
Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …