800 төгрөгийн үнэтэй зарын сонинд нийтлэгдсэн “Гэрийн үйлчлэгч ажилд авна” гэсэн зар тэдний хувьд “өгөөш”.
Үнэгүй орон сууцанд амьдарч, үнэгүй хоол идэхийн зэрэгцээ цалин авна. Хамгийн гол нь цалингаас гадна айлын нөхрөөс “төлбөр” авч энхрийлэлд нь орно. Тэдний хувьд гэрийн үйлчлэгчийн ажил гэдэг “мөрөөдөл” нь гэж хэлж болно. Учир нь энэ тэдний хамгийн хялбараар амьдрах “нарийвчилсан төлөвлөгөө”, амьдрах арга зам нь.
Нийгэмд аль хэдий нь байр сууриа олж, улс орон болоод гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж байгаа завгүй эмэгтэй таны хөлсөлсөн үйлчлэгч чухам хэн бэ? Үнэхээр хөдөөний, гэнэн цайлган, төлөв даруу, гурваа дарж сүлжсэн гэзэгтэй охин мөн үү? Эсвэл айлын нөхрийг эхнэрийнх нь хажууд эргүүлдэг айхтар мэргэшсэн “биеэ үнэлэгч үү?”
Ардчилал гарснаас хойш эмэгтэйчүүд гэртээ сууж үр хүүхдээ асрахаас илүүтэй, эрчүүчийн адил улс орны хэрэгт хүчин зүтгэх болсон. Үүнийг дагаад эдгээр бүсгүйчүүдийн үр хүүхэд, ар гэрийг хэн харгалзах вэ гэсэн асуудлын дор “гэрийн үйлчлэгч” гэсэн хариулт гарч ирэв. Харин гэрийн үйлчлэгч гэсэн нэрийн дор гэрт нь оршин суудаг “биеэ үнэлэгч” гэсэн ойлголт дагав.
Ийм гэрийн үйчлэгчдийн гол дүрэм нь:
-Гэнэн цайлган, хөдөөний дүр төрх
-Хүүхдэд сайн
-Эхнэрүүдийн үгнээс гарахгүй
-Эрчүүдийн нүдний өмнүүр эргэлддэг
-Итгэлийг нь даах хүн гэдгээ батлах
Гэрийн үйлчлэгчдээ нөхрөө алдсан, эд хөрөнгөө алдсан цаашилбал хүүхдээ алдсан тохиол олоон. Хамгийн гол нь сэтгэл зүрх юугаа бүгдийг нь алдах нь аймшигтай. Таныг гэр бүлийнхээ төлөө гэрэлт ирээдүйг төсөөлөн явахад чинь ар гэрт тань итгэж найдсан гэрийн үйлчлэгч “дүү” чинь нөхрийн чинь хайрыг аажим аажимааар өртөө татаад л, хүүхдийн чинь гэнэн цайлган сэтгэлийг өөртөө эвтэйхнээр урвуулаад л, таны орон зайг бага багаар нөхөөд л, эцэст нь таньд гэр бүлдээ ч багтах шингэх газаргүй болохвий.
Мягмар, Баасан гаригт хэвлэгддэг зарын сонинг хүлээн, гэтэж хэвтээ “мууран савартнууд”-аас гэр бүлийнхнийгээ хамгаал. Ядаж л тэднийг ямар газраас яах гэж ирсэн хүн бэ? гэдгийг сайтар мэдэж, тогтоо. Иргэний үнэмлэхийг нь шалга, эрүүл мэндийн үзлэгт оруул.
Ай даа, гэнэн цайлган, үнэнч охид ч өөрийн сэтгэлд захирагддаг юм. Тэд хийхгүй гэж өөртөө амлалт өгсөн ч түүнээсээ буцах агуу том шалтгаан таны халуун дулаан гэр бүл байж болох юм.