Монголбанк 34.75 сая ам.доллар, 32.0 сая юань худалдсан байна

1282977216_340Монголбанк 34.75 сая ам.доллар, 32.0 сая юань худалдсан байна. Энэ удаагийн арилжаагаар гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп, 15 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл хийх санал ирүүлжээ. Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 72.5 сая ам.доллар нийлүүлсэн байна.

Гадаад валютын дуудлага худалдааг Монголбанкнаас долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог болохыг Монголбанкнаас мэдээллээ.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …