Украйнд 2 сар гаруй үргэлжилсэн иргэд, цагдаагийн хоорондын тэмцэл өчигдрөөс улам хурцдаж, цагдаа нар Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцээн тэмцэж байгаа иргэдийн эсрэг галт сумаар буудаж эхлэсэн байна. Одоогоор 25 гаруй хүн цагдаагийн суманд оногдож нас барсан гэсэн мэдээлэл байна. Энэ байдлаар бол Украйн улсад иргэний дайны нөхцөл байдал үүсэж болзошгүйг ажиглагчид хэлж байна. Иймэээс тус улсад ажиллаж, сурч байгаа гадаадын иргэдийг улс орнуудын элчийн сайдын яамнаас онц шаардлагагүй бол гадуур гарахгүй байх, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж эхлэжээ. Хэрэв таны үр хүүхэд, хамаатан садан Украйнд амьдардаг бол та тэдэнтэйгээ холбогдож дээрх сэрэмжлүүлэгийг хэлдэхэд илүүдэхгүй юм байна. Манай улсын иргэдийн хувьд Монгол улсаас Киев улсад суугаа консулын төлөөлөгч Х.Болдхуягтай +380672091071, +380933879037 дугаарын утсаар холбогдох юм уу
эсвэл @nbi.com.ua”>consulmo @nbi.com.ua, @yahoo.com”>h0rl00_b @yahoo.com цахим шуудангаар холбогдоно уу. Консулын төлөөлөгчийн хаяг: ул.Желябова,8/4, офис: 613г. Киев, Украина 03680 болно.
Санал болгох мэдээ
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив
Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …