Оросын нэр дээр уралдаж буй Солонгос гаралтай Шорт трэкийн тамирчин Виктор Анн өчигдөр хоёр алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр “Сочи-2014” өвлийн олимпын хамгийн олон медаль хүртсэн тамирчдын жагсаалтыг гурван алт, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж байна.
2006 оны Турины олимпийн аварга тамирчин Виктор Анн нь энэ удаагийн олимпод Шорт трэкийн 1500 метрин уралдаанд хүрэл авсан бол 1000, 500 метрийн ганцаарчилсан уралдаан, 5000 мянган метрийн багийн уралдаанд тус тус алтан медаль хүртсэн юм.
Нэмж хэлэхэд Виктор Анн 2006 оны олимпод Солонгосын нэр дээр уралдаж аварга болж байсан бол энэ удаад Орос улсын өмнөөс уралдаан ийнхүү дахин аваргын тавцанд зогсож байна.
Д.Үүлэн