Улсын нэгдсэн төсөвт 353.7 тэрбум төгрөгийн орлого орсон байна

dgmsjgkz2f5yplu0zq7i6wqnzЭнэ онд улсын нэгдсэн төсөвт 6.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 29.7 тэрбум төгрөгийг нь Тогтворжуулалтын санд шилжүүлэхээр баталсан. Харин улсын нэгдсэн төсвөөс 5.5 их наяд төгрөг зарцуулж, 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр тусгажээ.

Гэвч энэ оны эхний сарын төсвийн гүйцэтгэлээс харахад улсын нэгдсэн төсөвт 353.7 тэрбум төгрөгийн орлого орсон нь төлөвлөснөөс 21.3 хувиар бага үзүүлэлт болсон байна. Хэдийгээр энэ нь төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй ч 2013 оны эхний сард төвлөрсөн орлоготой харьцуулахад 2.3 хувийн өсөлттэй гарч байгаа аж. Үүнээс гадна улсын нэгдсэн төсвөөс гарсан зардлын гүйцэтгэл 70.3 хувь байгаагаас 61.6 хувь нь хөрөнгө оруулалтын гүйцэтгэл байжээ. Энэ онд улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг чанартай гүйцэтгэх зорилгоор 243 төсөл арга хэмжээний хөрөнгийг тусгасан ч санхүүжүүлэхээс түр түдгэлзүүлээд байгаа юм. Гэхдээ үүнийг ирэх хаврын чуулганаар шийдвэрлэх төлөвтэй байна.

Д.Үүлэн

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …