Монголын Чөлөөт бөхийн холбооноос 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “MONGOLIA OPEN” эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Олон улсын тэмцээн ирэх гуравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Тэмцээнд оролцох тамирчдын мандатыг энэ сарын 25-27-ны өдрүүдэд Спортын бэлтгэлийн төвөөс олгох юм байна. Уг тэмцээнд гэхдээ нэг багаас нэг жинд хичнээн ч тамирчин орж болох гэнэ.
Харин 2012 оны “MONGOLIA OPEN” тэмцээнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Монголын чөлөөт бөхийн холбоо, “Женко” групп зэрэг гурван байгууллага хамтран зохион байгуулж байсан бөгөөдАНУ, БНАСАУ, Хятад, Болгар, Вьетнам, Казахстан, Киргизстан, Куба, ОХУ, Тажикистан, Украйн, Япон, Монгол зэрэг 13 орны 186 бөх оролцож байсан аж.
Д.Үүлэн