Долоо хоногийн өрнийн зурхай

Хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 2-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

6089382d23a7d194bigХОНИНЫ ОРД

Шаардлагагүй зүйлээс өө сэв эрж, өөрийгөө бухимдуулдаг зангаасаа болоод та нэлээд хүндхэн долоо хоногийг өнгөрүүлэх болно. Тиймээс хэн нэгнийг шүүмжилж, бусдын бурууг хайхаасаа өмнө ач холбогдлынх нь талаар бодож үзээрэй. Ажлын талбарт таны амжилт ахина. Сүүлийн үед шаргуу ажилласныг тань удирдлагуудын зүгээс үнэлж, урамшуулна. Өөрийгөө илэрхийлэх чадвар онцгой байх тул та шинээр найз нөхөдтэй болж, хуучин харилцаагаа ч ахиулж чадна. Эрүүл мэнддээ анхаар. Айхтар өвчин тусахгүй ч ажлын ачааллаас болж бие махбодь, сэтгэлзүйн стресст орж болзошгүй.

ҮХРИЙН ОРД

Бизнес эрхэлдэг үхрийнхний хувьд хүнд долоо хоног байх болно. Тиймээс зорилгоо зөв тодорхойлж, ажилтнууддаа урам зориг, ажлын идэвх өгөх талаар нэг юм бодсон нь дээр. Ингэж байж үйл ажиллагаа тань хэвийн явагдах болно. Бусадтай харилцах тал дээр үл ойлголцол үүсч болзошгүй, гэрээ хэлцэл амжилтгүй болох магадлалтай тул сэрэмжтэй байгаарай. Бүгдийг нягт нямбай төлөвлөж, ажлаа зөв хуваарилж чадвал санаа зовох зүйлгүй. Санхүүгийн хувьд тогтвортой байх болно.

ИХРИЙН ОРД

Сэтгэл хөдлөлөөр дүүрэн долоо хоног. Ажлын хувьд төдий л ахиц гарахгүй. Удирдлагууд тань ажилдаа хойрго хандах тул та ч бас хэт их мэрийж ажиллаад хэрэггүй. Тэртэй тэргүй таны хөдөлмөрийг үнэлэхгүй шүү дээ. Шийдвэр гаргахын өмнө сайтар тунгаа, шаардлагатай бол бусдаас зөвлөгөө ав. Хувийн харилцаа тааламжтай байна. Хэрэв та гэрлэсэн бол гэр бүлийн уур амьсгал халуун дулаан, таатай байх болно. Эрүүл мэндээ орхигдуулж болохгүй.

МЭЛХИЙН ОРД

Сэтгэлийнхээ гүнд мэдэрч, бодож явдаг бүхнээ хайртдаа ойлгуул. Удаан хугацаанд зөвхөн дотроо хадгалж байсан зүйлсээ дэлгэснээр та өөртөө ихээхэн давуу тал бий болгох болно. Ажлын талбарт та хичээнгүй, бүтээлч байж, үүнийхээ үр дүнг ч амсах болно. Өчүүхэн бага зүйлийг ч өөдрөгөөр бодсоноор ямар гайхалтай үр дүн гардгийг та биеэрээ мэдэрнэ. Олон нийтийн арга хэмжээ, уулзалт, дайллагаас зайлсхий.

АРСЛАНГИЙН ОРД

Завгүй долоо хоног. Ялангуяа долоо хоногийн эхэн үед танд ажлаас өөр зүйлийн тухай бодох сөхөө ч гарахгүй. Урт хугацааны томилолтоор хаа нэг тийшээ явж магадгүй. Ажлын ачааллаа тохируулж, тайван, хүлээцтэй байж, таагүй зүйлээс өөрийгөө татаж аваарай. Долоо хоногийн сүүлчээр гэр бүлийн харилцаа хүндэрнэ. Гэр бүлийн тань ахмад хүний бие чилээрхэж, нэлээд сандаргах бололтой. Санхүүгийн байдал тогтвортой, эрүүл мэндийн хувьд асуудалгүй байх болно.

ОХИНЫ ОРД

Өнгөрсөн хугацаанд таныг тавгүйтүүлж байсан бүх ээдрээтэй асуудлаас залхсандаа та тэдгээрийг зөнд нь орхихоор шийднэ. Гэхдээ өмнө нь та эдгээр бүх асуудлын талаар нарийвчлан нямбай бодож, зарим нэг гарах гарц, шийдлийг олох боловч залхуурал таныг огт өөр шийдвэр гаргахад хүргэнэ. Фитнест явж, дасгал хөдөлгөөн хийснээр эрч хүчтэй болж, оюун санаагаа ч цэгцэлж чадна. Сэтгэл хөдлөлөө дагаж шийдвэр гаргаснаар алзах зүйлгүй. Хэрэв та ганц бие бол хэн нэгэнд сэтгэл алдарна. Харин гэрлэсэн бол харилцаагаа улам бэхжүүлэх алхам хийгээрэй.

ЖИНЛҮҮРИЙН ОРД

Тун завгүй долоо хоног таныг хүлээж байна. Замбараагаа алдсан дэндүү олон ажил, ирээдүйд тань хэрэг болох олон асуудал толгойд тань эргэлдэнэ. Сайн мэдээ гэвэл оюун санаа тань цэлмэг байх тул чухал шийдвэр гаргахдаа эргэлзэх хэрэггүй. Ямар ч тохиолдолд таны шийдвэр зөв, үр дүнтэй байх болно. Санамсаргүй эх сурвалжаас багагүй хэмжээний мөнгө орж ирнэ. Хайрттайгаа хамт дурсамж үлдээх ямар нэг сайхан зүйл хийгээрэй.

ХИЛЭНЦИЙН ОРД

Айдсаа гээж, тулгарч буй бэрхшээлд бодитоор хандахыг хичээгээрэй. Уурлаж, бухимдах, санаа зовох асуудал бишгүй олон байх тул аль болох тайван байж, иог, бясалгалд явахыг зөвлөе. Гэхдээ та дотор руугаа нэг өнгийгөөд харвал танд төвөг учруулж, тавгүйтүүлж буй ихэнх асуудал зөвхөн танаас шалтгаалж байгааг ойлгох болно. Тиймээс та хувийн зүгээс шалтгаалах бүгдийг хийж, асуудлыг зөв өнцгөөс нь ойлгохыг хичээгээрэй. Аяндаа тэдгээр асуудал ор моргүй алга болох болно. Санхүүгийн байдалд сайжрах хэдий ч хэт үрэлгэн хандахаас зайлсхий. Таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол бусдад зээлүүлсэн мөнгөө буцааж ав.

НУМЫН ОРД

Бусдын тусламж хэрэг болсон үед хуучин ажлын газрын тань найз, эсвэл багын найз тань гарч ирж танд том тус хүргэнэ. Санхүүгийн хувьд таатай мэдээ дуулна. Санамсаргүй эх сурвалжаас их хэмжээний мөнгө орж ирж таныг баярлуулах болно. Түүнчлэн та бизнесээ өргөжүүлж, эсвэл гадагшаа сургуульд сурах гэж байгаа бол энэ долоо хоногт багтаж ажлаа амжуул. Гэрийнхээ уур амьсгалыг өөрчлөхийн тулд тавилгынхаа байрыг өөрчилж, ямар нэг шинэ зүйл худалдаж ав. Амралтын өдрүүдийг тав тухтай өнгөрүүлэхийг хичээгээрэй.

МАТРЫН ОРД

Гадаад төрхөндөө анхаарах долоо хоног. Гадаад үзэмжиндээ сэтгэл хангалуун санагдах тул гоо сайхны салонд, дэлгүүрээс гоо сайхны үнэтэй бараа худалдан авах бололтой. Долоо хоногийн ихэнх өдрийг та иймэрхүү зүйлд зарцуулах болно. Гэхдээ энэ нь таны ажилд ч эерэг нөлөө үзүүлж магадгүй. Санхүүгийн асуудалд санаа зоволтгүй тул аялал зугаалгад явахад хамгийн тохиромжтой үе.

ХУМХЫН ОРД

Таны зөн билэг, зургаа дахь мэдрэхүй онцгой байх болно. Тиймээс аливааг урьдчилан дүгнэж шийдвэр гаргахад алзахгүй. Эргэн тойрныхон тань таны үзэл бодлыг анхааралтай сонсч, чадварыг тань үнэлэх болно. Найз тань дэлгүүр хэсэхээр явахдаа танаас тусламж хүсч, шинэ гар утас худалдаж авсан танил чинь хэрхэн ажиллуулах талаар танаас зөвлөгөө авах болно. Бусдад энэ мэт тусламж хүргэснээр та өөрөө ч сэтгэл хангалуун байх болно.

ЗАГАСНЫ ОРД

Өнгөрсөн хугацаанд болсон чухал үйл явдлыг дахин дүгнэж, алдаанаас суралцаж, оноогоо тэмдэглэж авах хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдал өнгөрсөн алдаа тань чухал сургамж болно. Хэрэв та бүтээлч ажил хийдэг бол ихээхэн амжилт олох болно. Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу ажиллах ёстойг алхам бүрт тань сануулах болно. Санхүүгийн байдал тогтвортой байх болно.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …