“MONGOLIA OPEN 2014” тэмцээн 3-р сарын 1-2-ны өдрүүдэд болно

aaaМонголын Чөлөөт бөхийн холбооноос 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “MONGOLIA OPEN” эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн ОЛОН УЛСЫН тэмцээн 3-р сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү тэмцээний МАНДАТ олгох журмыг хүргэж байна

Батлав:                          МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төмөрбаатар

Mongolia open-2014 олон улсын тэмцээнд оролцох тамирчдын мандат олгох журам

2014.02.18

Монгол тамирчдын мандатыг

  • 02-р сарын 25-ны Мягмар гарагийн 1000-1800
  • 02-р сарын 26-ны Лхагва гарагийн 1000-1800
  • 02-р сарын 27-ны Пүрэв гарагийн 1000-1300 цагуудад СТО-ны визитный өрөөнд олгоно

Дээрх цагуудад мандат аваагүй тамирчид Mongolia open-2014 тэмцээнд оролцох боломжгүй

Мандат авахдаа:

  1. Багийн дасгалжуулагч багийн мэдүүлгийг компьютерээр бөглөсөн байна. Багийн мэдүүлгийг эрэгтэй баг, эмэгтэй багаар нь тусад нь бичсэн байна. Багийн мэдүүлэгт Тамирчны овог /заавал бичнэ/нэрийг англиар, төрсөн он сар өдөр, жин, спортын зэрэг цол, эрүүл мэндийн байдал зэргийг заавал бичсэн байна. Мөн багийн мэдүүлгийн толгойг эрэгтэй баг эмэгтэй багаар нь зааж бичсэн байна
  2. Тамирчин мандатны 1 хувь зурагтай байна. Зөвхөн мэдүүлэгт нэр нь орсон тамирчин, дасгалжуулагчийн мандатыг олгоно. Тамирчин зөвхөн мэдүүлэгт заасан жингийн дагуу тэмцээнд оролцоно
  3. 1 багт 2 хүртэл дасгалжуулагч байж болно
  4. Нэг баг 1 жинд хэдэн ч тамирчин оролцуулж болно

FILA-гийн хураамжийг МЧБХ-ны нарийн бичиг Б.Батчимэгт төлнө

  • FILA-гийн хураамж 150 CHF эсвэл 200 USD /Монгол төгрөгөөр хураамж төлөхгүй/
  • 1 хувь зураг
  • Паспортын хуулбар
  • Эрүүл мэндийн бичиг

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …