Гашуунсухайтын боомтыг олон улсынх болгох учир буюу урд хөршийн татвар, хураамж хэрээс хэтэрлээ

– ӨМӨЗО-ы Баяннуур хотын Урд дунд хошуу Монголын нүүрсний тонн тутмаас 25.6-55 юанийн хураамж авч байна –

ӨМӨЗО-ы Баяннуур хотын Урд дунд хошуу гэж Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээс давсан эрх мэдэлтэй, Монголын компаниудаас боломж л гарвал мөнгө саадаг, ингэснээрээ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд тээг тавигч “татвар хураагчхошуу” бий болоод удаж байна. Одоогоос гурван жилийн өмнө ӨМӨЗО-ы Баяннуур хотын Урд дунд хошууны удирдлагууд баяжуулсан коксжих болон эрчим хүчний нүүрс импортлохыг хориглосон тушаал гаргаж хэл ам таталж байсан удаа бий. Найрамдалт хоёр орны харилцаанд сэв суулгах энэ хошууны удирдлагын дураар авирлалттай холбогдуулан Монгол Улс дипломат шугамаар БНХАУ-ын Гадаад харилцааны яам болон холбогдох бусад байгууллагад асуудал тавьж, энэхүү шийдвэрийг цуцлуулж байсан юм. Гэтэл өмнөд хөршийн орон нутгийн анхан шатны нэгж болох Урдын дунд хошууны удирдлагууд өмнөх алдаандаа дүгнэлт хийхийн оронд татварынхаа нэр төрлийг өөрчлөн, нэмэгдүүлж Монголын экспортын нүүрсний тонн тутмаас 25.6-55 юанийн хураамж авсаар байгаа нь манай эдийн засагт дарамт үүсгэж экспортын орлогыг хумьж байна.

МОНГОЛЫН ТАЛ 304 САЯ ГАРУЙ ЮАНИЙН ХУРААМЖИЙГ ОРОН НУТАГТ ТӨЛЖЭЭ

БНХАУ-ын холбогдох хууль журмаар бол орон нутгийн засаг захиргаа өөрсдөө дур мэдэн импортын нүүрснээс татвар, хураамж авахыг хориглодог. Гэтэл ӨМӨЗО-ы Баяннуур хотын Урдын дунд хошууны эрх баригчид орон нутгийнхаа хэмжээнд дүрэм журам гарган, Ганцмодны (Монголын Гашуунсухайтын боомтын эсрэг талд байдаг Хятадын боомт) боомтоор тээвэрлэсэн Монголын нүүрсний татвар хураамж цөөрөх нь бүү хэл нэмэгдэж 5-11 төрөл болж өсчээ. Тухайлбал, Ганцмодны боомтын бүтээн байгуулалтын, Хорио цээрийн, Зам арчилгааны, Нүүрсний холбооны, Байгаль орчны нөхөн сэргээлтийн, Байгаль орчны бохирдлыг арилгах гэх мэт нийтдээ 11 төрлийн хураамжийг импортолж буй нүүрсний тонн тутмаас авч буйг дараах хүснэгт үүдээс харж болно… цааш нь

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …