Шүүхийн бүтцэд өөрчлөлт хийгджээ

76nvnШүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн өөрчлөлтөд холбогдох асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийжээ.

Тодруулбал Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн анхан, давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэн, захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулжээ.

Үүний дагуу хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүхээс гадна Давж заалдах шатны шүүхийг хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн давж заалдах шатны шүүхийг нэгтгэж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 10, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 10, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гээд нийт 21 шүүхийг байгуулсан байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн тогтолцооны хувьд дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын шүүх гэсэн бүтэцтэй байхаар хуульчилсны дагуу Дүүргийн Эрүүгийн хэргийн 4, Дүүргийн иргэний хэргийн 4, Сум дундын 29, Захиргааны хэргийн анхан шатны 20, нийт 57 шүүхийг байгуулжээ.
Д.Үүлэн
index

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …