Олимпийн аварга уран гулгагч Ким Ён А Сочигийн Олимпоос Мөнгөн медаль хүртсэнээр мэргэжлийн тамирчны хувьд зодог тайллаа.
Тэрээр Олимпийн түүхэнд 2 удаа Алтан медаль авсан Германы алдарт уран гулгагч Катрина Биттийн амжилтыг эвдэлж чадалгүйгээр зодог тайлж байгаа бөгөөд одоог хүртэл ОХУ-ын уран гулгагч А.Сотникова Алтан медаль авах ёстой биш гэсэн маргаан үргэлжилсээр байна.
Шүтэн бишрэгч олонтой Ким Ён А нь өмнөх удаа Канадын Ванкувер хотод болсон Олимпод оролцохдоо бусдыгаа бодвол хэцүү , хүнд техник орсон дасгалуудыг цөөхөн удаа гүйцэтгэн Алтан медаль авч байсан хэмээн шүүмжлүүлж байсан бол энэ удаагийн Олимпод мөн л ийм байдлаар оролцож Мөнгөн медаль аваад байна. Гэвч Солонгос улсын иргэд болон дэлхийн бусад орны бишрэн шүтэгчид үүнтэй огтхон ч эвлэрэхгүй байж шүүгчдийг ОХУ-ын тамирчны талд ажилласан хэмээн буруутгасаар байгаа ажээ.
Олимпийн аварга уран гулгагч Ким Ён А цаашдаа мөсөн дээрх төрөл бүрийн гала тоглолтуудад оролцохоор төлөвлөжээ.
эх сурвалж: mglradio.com