“Эрсдэлийн үеийн мэдээлэл харилцаа холбоо” сургалт боллоо

medee1Олон улсын Эрүүл мэндийн дүрэмд заасан Халдварт өвчний эрсдэл, дэгдэлтийн үед олон нийт, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчидтэй харилцах бэлэн байдлыг хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, эрсдэлийн үеийн мэдээлэл харилцааны талаар сэтгүүлчдийг  чадавхижуулах сургалт боллоо.

ХӨСҮТ-ийн Эрсдлийн үеийн мэдээлэл харилцааны баг, эрүүл мэндийн сэтгүүлзүйн Оюуны дархлаа ТББ. Эмч сонин, Актависын төлөөлөгчийн газраас хамтран ХӨСҮТ-д зохион байгуулсан уг сургалтанд 20 гаруй сэтгүүлч болон хамтран ажиллагч ОБЕГ, Зоонозын өвчин судлалын Үндэсний төв зэрэг байгууллагын мэргэжилтнүүд  оролцлоо. Энэ удаагийн сургалтыг Актависын төлөөлөгчийн газраас санхүүжүүлсэн нь бизнесын байгууллагаас нийгмийн хариуцлагаа дээдэлсэн буянтай сайн үйлс боллоо. Сургалтанд ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Г.Сүрэнханд болон тус төвийн зөвлөх, албадын дарга нар оролцож Дархлаажуулалт, Амьсгалын замын халдвар, томуу, томуу төст өвчин, Сүрьеэ, ХДХВ/ДОХ, Гэдэсний замын халдвар, Хэвлэл мэдээлэлтэй харилцаж буй сайн жишээ, Эрсдэл, дэгдэлтийн үеийн мэдээлэл харилцаа гэх мэт  сэдвээр тодорхой мэдээлэл танилцуулга хийж, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн зүгээс олон нийтэд хандан бичиж нийтлэхдээ анхаарах асуудлын талаар ярилцлаа. Сургалтанд оролцсон сэтгүүлчид халдварт  өвчний талаар суурь мэдлэг ойлголттой болж, эрсдэл, дэгдэлтийн үед Эрүүл мэндийн байгууллагатай хэрхэн хамтаран ажиллах, хүн ам олон нийтэд эрсдлийн мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэгийг хэрхэн хүргэх, эрүүл мэндийнхээ талаар зөв шийдвэр гаргахад нь хүмүүст хэрхэн дэмжлэг үзүүлэх ач холбогдлын талаар зохих хэмжээнд сургагдаж, чадваржсан чухал сургалт боллоо  гэж үнэлж байлаа.

Г.Энх

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …