Хар шоколад хөгширөлтийг удаашруулдаг

chocolate-woman-224x300Үргэлжид залуу сайхан харагдахыг хүсэхгүй хэн байх вэ? Гэхдээ тэгэхийн тулд та заавал өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн авч, эсвэл байнга эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй болно гэж бодож байна уу? Тэгвэл одоо та бүхэндээ хөгширөлтөө удаашруулах 5 зугаатай аргыг толилуулж байна.

1. Улаан дарс уу
Улаан дарсны найрлаганд ресвератрол хэмээх цусны сахарыг багасгадаг, мөн хорт хавдар болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй нэгдэл агуулагдаж байдаг ажээ. Өдөрт 1-2 хундага улаан дарс уух нь таны биеийг эрүүл байлгахад маш их тус болно.

2. Хар шоколад ид
Хар шоколад бол антиоксидант буюу үл исэлдүүлэгчийг хамгийн ихээр агуулсан хүнс юм. Энэ нь таны эерэг энергийг нэмэгдүүлэхээс гадна даралт болон цусан дахь холестеролын хэмжээг багасгадаг ая холбогдолтой юм байна.

3. Инээмсэглэ
Алдарт сэтгэл судлаач Дейл Карнеги “Хүнд таалагдах 6 зарчим”-даа “Та толинд хараад нэг инээмсэглэ дээ. Ямар ч үнэтэй гоо сайхны мэс заслаас илүү байгаа биз.” хэмээсэн байдаг. Үнэхээр инээмсэглэл гэдэг бол таны зан араншин, хүмүүстэй харьцах харьцаанд өөрчлөлт оруулаад зогсохгүй, стрессийг багасгаж, бодол санааг тань эерүүлдэг шилдэг “эм” юм.

4. Сайн унтаж ав
Хүн шөнөдөө дунджаар 8-10 цаг унтах ёстой байдаг. Энэ нь таны дархлааг сайжруулж, эрч хүчийг нэмэгдүүлдэг. Хэдий чинээ бага унтана төдий чинээ их өвчлөнө гэдгийг бүү мартаарай.

5. Оюун ухаан хөгжүүлэх тоглоом тогло
Оньс болон бусад оюун ухаан хөгжүүлэх тоглоомууд нь таны сэтгэлгээг олон талаас нь хөгжүүлж, үргэлж залуу бодол санаатай байхад тусална.

6. Өөдрөг бай
“Нас ч явж байна даа” хэмээн сэтгэлээр уналгүй өөдрөг байвал таны амьдрал 7 насаар уртасна гэдгийг сана.

Эцэст нь хэлэхэд нэг л амьдрах насандаа өөрийнхөө биеэнд “хайр гамтай хандаарай” бүсгүйчүүдээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …