“Харанга”-ын Лхагваагийн тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

4p1o3h0bv1m63rkvdcidv7qdi6“Харанга” хамтлагийн дуучин X.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” цомгоо өлгийдөн аваад  удаагүй байгаа билээ. Тэрбээр шинэ цомгийн баяраа монголын бүх сайхан ээжүүдэд зориулан ирэх гуравдугаар сарын 5, 6-нд “АСА” циркт “Монгол ээж” нэртэйгээр хийхээр товлоод байгаа билээ. Тэгвэл түүний шинэ тоглолтын тасалбар худалдаанд гарчээ. Тоглолтын тасалбар 40.000 төгрөгний үнэтэй ба www.easyticket.mn сайтаар дамжуулан худалдаж авах боломжтой бөгөөд мессэжтэй лавлах 1199 танд үнэгүй хүргэж өгнө. Мөн Улсын циркийн кассаар худалдаалагдаж байгаа аж.

“Монгол ээж” амьд тоглолтондоо тэрбээр шинэ цомогт багтсан дуунууд төдийгүй, хит дуунуудаас нь бүрдсэн юм. Дашрамд дурьдахад “Харанга” хамтлагийн 25 жилийн ой тохиож буй бөгөөд ойн арга хэмжээний эхлэл болгон “Монгол ээж” тоглолтоо хийж байгаа ажээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Брос рекордс”, “Мизюc&lоуе”, “Jojo’s tоуs”, зохион байгуулагчаар “Desoft media”, “New star” студи, Монголын үндэсний цирк, www.easyticket.mn ажиллаж байгаа бол тоглолтын продюсераар Соёлын тэргүүний  ажилтан М.Болд, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Д.Лхагвадорж нар ажиллаж байна.

Д.Үүлэн

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …