Энэ хооронд эм оцон шувуу хоол хайн бэдэрч дөнгөж гарсан ангаахайг тэжээх шаардлагатай болсон үед эргэн ирнэ. Үүнд хангалттай загас, хавч барихын тулд шувууд 100 гаруй км хол шумбах хэрэг гарна. Антарктикийн эх газарт ч эдгээр шувууд мөн л чулуун үүр барина.
Харамсалтай нь энд чулуу маш ховор олоход нэн бэрхтэй. Өндөр чулуун үүр барих нь залуу шувуудын амьд гарах баталгаа нь болж өгдөг. Учир нь газар гэсч эхэлмэгц шувуудын үүр байгаа газар нь бөөн шавар намаг болж хувирна. Чулуун үүрэнд байгаа өндөг болон дэгдээхэйнүүд мэдээж хуурай байна. Чулуу хайх нь тун зүдэргээтэй, ядаж байхад мөсөн дундаас гаргаж авах гэж бөөн ажил. Зарим нэг эм оцон шувууд энэ ажлаа хялбарчилж байхыг судлаачид ажиглажээ.
Тэд залуухан оцон шувууд руу очиж тэдэнтэй хурьцал хийнэ. Залуу эрс баярласнаа илэрхийлж тэдэнд хэдэн чулуу олж өгнө. Чулуугаа аваад эм оцон шувууд эрчүүдийнхээ байгаа үүр рүү буцна. Ийм маягаар нэгэн оцон шувуу 62 чулуу цуглуулахыг судлаачид тоолжээ. Энэ бол аргагүй байдлаас үүдсэн яах аргагүй биеэ үнэлсэн тохиолдол юм. Эд бараанд шунасандаа ч бус сексийн их дур хүсэлдээ ч бус ердөө л үр удмаа авч үлдэхийн төлөөнөө эм оцон шувуу үүнийг хийсэн байна.
Сармагчин: Өөрт нь тустай үйлдлийг сексээр хариулах нь амьтны ертөнцөд тийм ч ховор үзэгдэл биш гэнэ. Харин Бонобос болон Шимпанзе сармагчингуудын хувьд бол энэ асуудал арай өөр. Хүн дүрст сармагчингийн эмүүд нь ердөө л хоол хүнсний төлөө биеэ үнэлэх нь ажиглагджээ. Зэрлэг ой дотор ингээд зогсохгүй амьтан тэжээгчид нь өдөр бүр хооллоод байгаа амьтны хүрээлэнд ч бас ажиглагдсан байна. Зарим нэг эм сармагчингууд секс хийж байхдаа л эрийнхээ гар дахь амттанг булаан авч буй нь ажиглагджээ. Бусад наймаанаас ялгаатай нь урьдчилан төлөх ёстой болдог хүн төрөлхтний улаан дэнгийн газруудын явдалтай төстэй гэмээр.
Наймаалж: Талбайгаа хамгаалахад нь хөрш нь туслах юм бол эм наймаалж эрэлхэг хөршдөө биеэ тушаан баярласнаа илэрхийлдэг байна. Уг нь наймаалжууд эрийнхээ агуйд орж тухтайхан, аюулгүй орчинд хийдэг бол ийм тохиолдолд шууд л газар дээрээ амжуулчихдаг байна.
Богинохон хайчин зэвсэгтэй эм наймаалжууд том том хайчтай эр наймаалжаас өөрийн нутаг дэвсгэрээ хэрхэн хамгаалахыг судлаачид сонирхжээ. 95%-д нь аятайхан хөршийнхөө төлөө эрчүүд түрэмгий этгээдүүдтэй тулсан байна. Юуны тулд гэдэг нь ч ойлгомжтой байсан гэнэ. Довтлогч нь эм наймаалж байвал хөрш нь дөнгөж 15% -д нь л хамгаалж байжээ. Энэ нь эр наймалжууд эм наймаалжтай хөрш байхыг дээрд үздэгийг харуулж байна гэж судлаач Майкл Женнисон тайлбарлаж байна. Эм наймаалжууд их голомхой бөгөөд голдуу л зөвхөн өөрийн сонгосон эрийнхээ агуйд очиж секс хийдэг байна. Хааяа нэг далайн эрэг дээр болох ба ингэхдээ 85 %-д нь хөрштэйгээ үйлддэг байна гэж судлаачид тогтоожээ.
эх сурвалж: mglradio.com