Ажлын төрлөөр нь шүүхүүдийг дагнан байгууллаа

76nvnШүүх байгуулах тухай хуулиар аймаг сум хот дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээ хүн амын нягтаршил хэрэг маргааны гаралтын түвшин болон монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн анхан болон давж заалдах шатны эрүү иргэн захиргааны шүүн таслах ажлын төрлөөр нь шүүхүүдийг дагнан байгуулж нутаг дэвсгэрийн харъяаллыг шинээр тогтоолоо.

Анхан шатны шүүхийн тогтолцооны хувьд дүүргийн эрүүгийн иргэний хэргийн анхан шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүх сум дундын шүүх гэсэн бүтэцтэй байхаар хуульчилсан. Нэг үгээр хэлбэл нийслэлийн хэмжээнд эрүүгийн хэрэг дагнан шийдвэрлэдэг 4, иргэний хэргийн 4, захиргааны болон анхан шатны 20,  Төв аймгийн Эрдэнэ, Налайх, Баян, Мөнгөн морьт, Багануур, Хэнтий аймгийн Цэнхэр мандал, Баянжаргалан зэрэг сум дундын 29 шүүх ажиллахаар болсон байна.

Одоогоор батлагдсан орон тоо шинэ бүтцээр ажиллахад санхүүжилт болон байр савны асуудал хүндрэл үүсгэж гэнэ. Дээрх хүчин зүйлсийг шийдчихвэл МУ-ын шүүх бүрэн утгаараа ОУ-ын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …