Хоёр хөршөөс шүлхийн эсрэг 2,1 сая тун вакцин авна

999-01Манай улсын малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьчдилан сэргийлэх  вакцины нөөц дууссан гэнэ. Тиймээс ҮХАА-н сайдын нөөц хөрөнгөөс 2.4 тэрбум төгрөг төсөвлөж урд, хойд хөршөөс нийт 2.1 сая тун вакциныг энэ долоо хоногт багтаан оруулж ирэхээр болжээ.

Ирэх пүрэв гарагт Хөх хотоос 1.6 сая тун вакциныг нийлүүх бөгөөд энэ долоо хоногт нийт 2.1 сая тун вакцин манай улсад орж ирнэ.

Мал эмнэлэг, үржлийн газрын дарга  М.Галбадрахын уулзан энэ талаар тодрууллаа. Уг нь мэргэжлийнхэн  энэ хаварт багтаан нийт 10 сая малд хоёр удаа вакциныг тарина гэж тооцолсон ч  вакцинд зарцуулах төсөв хүрэлцэхгүй болсон байна. Тиймээс Мал эмнэлэг, үржлийн газрынхан  гоц халдварт өвчин тусах эрсдэл өндөртэй үхэрт хоёр удаа, бусад малыг нэг удаа вакцинд хамруулахаар болжээ. Мөн малчид өөрийн эзэмшлийн малаа заавал вакцинд хамруулж байхыг албаныхан зөвлөсөн юм.  Учир нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын зарим малчид өнгөрсөн намар мал тарилга явдагдах хугацаанд малаа вакцинд хамруулаагүйгээс 96-н үхэр нь шүлхий өвчин тусч, устгагдсан аж.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …