Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт ойролцоогоор 33 мянган иргэн хамрагдаад байна

1ud89vtegt2pk3hdmp5le7na3uНайман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт ойролцоогоор 33 мянган иргэн хамрагдаад байгаагийн 47.9 хувь нь шинээр зээлд хамрагдсан иргэд байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 25-ны байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 844.7 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн зээл рүү шилжүүлэх хүсэлт ирснээс шаардлага хангаж, зохих бичиг баримтаа бүрдүүлсэн 17204 иргэний 485.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлсэн байна.

Харин шинээр орон сууц худалдан авахыг хүссэн 916.9 тэрбум төгрөгийн зээлийн өргөдөл банкуудад ирээд байгаагаас 15793 иргэнд 881.5 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудад ирсэн нийт хүсэлтийн 96.1 хувийг шийдвэрлэсэн байна.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Татвар төлөгчдөд зөвлөн туслах, дэмжих үйлчилгээ үзүүлнэ

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ …