Харү башёд Монголын 27 сүмоч барилдана

4qfa50urrsno3ga0i8fu53pq3iЯпоны мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээний банцүкэ гарчээ. Өнгөрсөн башёд 28 дахь түрүүгээ авсан 69 дэх их аварга Хакүхо зүүн, 70 дахь аварга Харүмафүжи баруун жигүүрийг тэргүүлэн барилдана. Харин озэки Какирюү зүүн жигүүрт эрэмбэлэгдсэн бөгөөд тэрээр ирэх сарын башёд 14 ба түүнээс дээш давсан тохиолдолд аварга цол олгоно хэмээн мэдэгджээ. Тамаваши анх удаа маэгаширагийн баруун жигүүрийг тэргүүлэн барилдах бол дээд зиндааны хамгийн ахмад сүмоч, Кёкүтэнхо барууны найм, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10, Азүмарюү 14, Таканоива А.Баасандорж 15-аас, Кагамио зүүний 16-гаас босч барилдах нь. Тэрүнофүжигийн хувьд анх удаа дээд зиндаанд зодоглох гэж байгаа юм.

Өдгөө 22 настай Тэрүнофүжи 191 см, 161 кг жинтэй бөгөөд ояката нарт Монголын дараагийн ёкозүна хэмээн үнэлэгддэг аж. Түүний хувьд макүүчид барилдах Монголын 20, гадаадын 42 дахь сүмоч болж байгаа юм. Тэрээр 2011 оны долдугаар сарын тэмцээнээс мэргэжлийн сүмогийн анхны шалгалтаа өгсөн бөгөөд нийт 18 башёгийн дараа дээд зиндаанд дэвшлээ. Одоогоор мэргэжлийн сүмод 136 барилдаан хийснээс 96 ялж, 40 удаа унасан үзүүлэлттэй. Түүнтэй хамт жюүрёо зиндаанаас Азүмарюү С.Тодбилэг дээд зиндаанд эргэн ирсэн юм. Харин нэгдүгээр сарын тэмцээнд тааруухан барилдсан Шёотэнро, Кёкүшюүхо, Токитэнкү нар жюүрёо зиндаа руу унажээ. Хару башёд Монголын 27 сүмоч барилдана. Харү башё ирэх сарын 9-23-нд Осака хотын “Prefectural Gymnasium” ордонд болно.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …