Хилээр 368 литр вино хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

1402260001 Гаалийн Ерөнхий Газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид “Нарлаг Монгол” олон улсын суудлын галт тэргээр ОХУ- аас зорчин явсан эрсдэл бүхий зорчигчдын бие болон ачаа тээшинд эрсдлийн судалгаанд үндэслэсэн гаалийн хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллалаа.

  Дээрх ажиллагааны үр дүнд 2014 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтоор Монгол улсын иргэн Б, С, Э нар нь 368 литр вино, 10 литр архийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар илрүүллээ.

Архи, согтууруулах ундааг Эдийн засаг, хөгжлийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан ААНБ зөвхөн гаалийн хилээр нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалттай бөгөөд одоо тус хэргийг Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байна.

Тус архи нь шинжилгээний бичиггүй буюу “Хүнсний аюулгүй байдлын тухай хууль”-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байлаа.

index

Санал болгох мэдээ

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар …