Сексийн 10 ач тус

11. Секс  цэвэршилтийн үеийг даван туулахад  тусалдаг.
Цэвэршилт бол эмэгтэй хүний сексийн дур хүсэл эстрогентэй хамт үгүй болдог үе.  Үнэндээ яг ч тийм биш л дээ. Нэг бол үүнийгээ хэрэглэнэ, үгүй бол алдана гэж Ирвин ярьж байна.
Ийм үед долоо хоногт дор хаяж 2-3 удаа секс, гар хангалга, эсвэл секс тоглоом хэрэглэх нь үтрээний орчин хатахаас сэргийлж, уян хатан байдлыг нь сайжруулдаг байна.  Түүнээс гадна өөр нэг судалгаагаар тогтмол секс хийх нь улаан тууралтыг багасгадаг аж.

2. Секс өвчин намдаана.
Ялангуяа сексээс ханамж таашаал авсан үед өвчин намддаг нь батлагдсан арга юм.  Дур тавилтын үед ялгардаг эндорпин гэгч бодис сарын тэмдгийн үед илэрдэг үе мөчний өвчин, нуруугаар өвдөлт зэргийг намдаадаг байна. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн дунд явуулсан өөр нэг судалгаагаар дур тавилтын дараа толгойн өвчин нь намдсан гэж тал хувь нь хариулж байжээ.
Харамсалтай нь өвчин намдалт зөвхөн дээд тал нь 10 минут үргэлжилдэг. Энэ бол дараагийн  раундэд орох бас нэг шалтаг болно.

3. Урт наслуулна.
Секс  урт наслуулах шидтэй  боловч хамгийн сонирхолтой  нь  эрэгтэй эмэгтэй хүмүүст үр ашиг нь өөр байдаг  аж.  Тухайлбал эмэгтэйчүүдийн бие махбодод сайнаар нөлөөлдөг байхад эрчүүдэд урт наслах шалтгаан болдог байна. Судалгаанаас харахад долоо хоногт  хоёр удаа дур тавьдаг эрчүүд сард нэг удаа секс хийдэг эрчүүдийг бодвол өндөр наслах магадлал их байдаг гэнэ. Шведийн эрдэмтдийн явуулсан өөр нэг судалгаа 75 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг эрчүүд сексийн идэвхитэй амьдралтай байсныг, 75 хүрэлгүй өөд болсон эрчүүдийн гар буу эрт цэнэгээ алддаг гэдгийг  харуулсан байна.

4. Зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг.
Стресс, уур, сэтгэл гутрал зэрэг нь  зүрхний шигдээс тусах гол шалтгаан  боловч сексээс таашаал, ханамж авч чаддаггүй, сэтгэл дундуур явдаг хүмүүст энэ эрсдэл их  байдаг гэнэ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс секс хийснээр  цусны даралтаа бууруулах замаар стрессээ тайлж болдгийг судлаачид тогтоожээ.

Тэр бүү хэл өчүүхэн анхаарал халамж ч хүний зүрхний цохилтыг бууруулан, сэтгэл түгшсэн үед стрессийн гормоны хэмжээг багасгадаг аж. 2006 онд Швейцарийн Цюрихын их сургуулиас явуулсан судалгаа стресстэй нөхцөл байдалд орохоос өмнө мөр, хүзүүндээ массаж хийлгүүлсэн хүний зүрхний  цохилт болон кортизолын хэмжээ бага байсныг нотолсон юм.

5. Секс дасгал хөдөлгөөний нэг хэлбэр.
Секс хийснээр тамирчин шиг бие хаатай болохгүй,  ялангуяа  хамтрагч чинь таны өмнөөс бүгдийг хийдэг бол.  Харин сексийн үеэр зарцуулагддаг энерги шатаар өгсөх, цонх угаасантай адил  гэж  доктор  Гоулдстейн ярьж байна.

6. Хорт хавдраас сэргийлнэ.
Сексийн идэвхитэй амьдралтай хүмүүст  хорт хавдар тусах эрсдэл бага  байдаг аж.  2003  оны Австралийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар долоо хоногт таваас дээш удаа секс хийдэг эрчүүдэд  хожим хорт хавдар тусах эрсдэл бага байдгийг тогтоожээ.

7. Секс дархлааг сайжруулдаг.
H1N1  вакцин хийлгэж  өдрийн хагасыг орондоо хэвтэж өнгөрүүлэх хэрэггүй.  Ердөө сексийн амьдралдаа жаахан л идэвхитэй байхад хамрын ханиад ч тусахгүй гэнэ.

8. Сайн унтаж амрахад тустай.
Зарим  эмэгтэйчүүд гайхалтай сексийн дараа хайрттайгаа ярилцахыг хүсдэг байхад  эрчүүд шууд л толгой тавиад хурхирч эхэлдэг. Үүнд гайхах зүйлгүй.  Учир нь секс нэг ёсны сайн амралт болдог аж.

9. Секс  хүнийг  аз жаргалтай  болгоно.
Хүрэлт, шүргэлт, тэврэлт уураг тархинд окситосиныг ялгаруулж,  дур тавилт  уг бодисын хэмжээг нэмэгдүүлдэг байна.  Үүгээр секс сэтгэл санааг өөдрөг болгож, гутралыг  үгүй хийдэг гэдгийг тайлбарлаж болно.

10. Үр тогтох чадварыг сайжруулна.
Тогтмол секс хийх нь сарын тэмдгийн мөчлөгийг  тогтворжуулж, үр тогтох чадварт нөлөөлдөг байна.  Дээр нь хамтрагчаа дур тавьсны дараа дур тавихад  үр  тогтох боломж  улам нэмэгддэг аж.

index

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …