Аваргуудын лиг: Реал Мадрид Шалькег бут ниргэлээ

555Аваргуудын лигийн шөвгийн 16-ын ээлжит тоглолт Германы “Шальке 04” болон Испанийн Эзэн хааны Реал Мадрид клубүүдийн хооронд болж, мадридын баг өрсөлдөгчөө талбай дээр нь бут ниргэж хожлоо. Реал Мадрид зургаан гоал оруулсан бол Шальке ердөө нэр төрийн нэг гоалтойгоо үлдсэн юм. Реалын Карим Бензема 13, 57 дахь минут, Гарет Бэйл 21, 69 дэх минутд гоалдсон. Мөн супер од Кристиану Роналду 52, 89 дэх минутад хоёр гоал оруулснаар тоглолтыг илт нэг талд нь шийдсэн байна.

Харин эзэн баг ердөө тоглолт дуусах мөчтэй зэрэгцэн нэр төрийн нэг гоалоо оруулжээ. Гласиан Хунтелаар Шалькед нэр төрийн нэг гоалыг нь авчирсан. Хэдий тийм ч аваргуудын лигийн шөвгийн найман багийн тоонд Реал Мадрид үлдэх нь тодорхой боллоо. Хэрэв хариу тоглолтод Шальке өрсөлдөгчөө 6-аас дээш онооны зөрүүтэй хожвол дараагийн шатанд шалгарах боломжтой. Гэхдээ энэ нь онолын хувьд боломжтой ч амьдрал дээр хэрэгжих үндсэндээ ямар ч боломжгүй юм.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …