Хүнсний гол нэрийн барааны үнэ (2-р сарын 26-ны байдлаар)

78d2ea666a2d6033big2014 оны 2-р сарын 26-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.6 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 26-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.2 хувь, үхрийн ястай мах 2.4 хувь, үхрийн цул мах 1.9 хувиар буурч, адууны мах 0.7 хувь, ямааны мах 0.2 хувиар өссөн байна.

Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн ястай мах 0.1 хувиар өсч, үхрийн цул мах, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.

2014 оны 2-р сарын 26-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6700 төгрөг, үхрийн /ястай/ мах 7790 төгрөг, үхрийн цул мах 9640 төгрөг, адууны мах 6475 төгрөг, ямааны мах 5560 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ:  2014 оны 2-р сарын 26-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 7.1 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 0.8 хувиар өсч, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, 1-р зэргийн задгай гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан бүх төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 26-ны байдлаар элсэн чихрийн үнэ өмнөх  сарынхаас 0.6 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 3.5 хувь, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 26-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад сонгино 2.7 хувь, байцаа 3.2 хувь, лууван 4.2 хувь, төмс 4.4 хувиар өсч, манжин 0.6 хувиар буурсан байна.  Өмнөх 7 хоногийнхоос байцаа 2.8 хувь, сонгино 3.1 хувь, лууван 5.4 хувь, төмс 6.1 хувиар өсч, манжингийн үнэ өөрчлөлтгүй байна.

 Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 26-ны байдлаар өмнөх сарынхаас задгай сүүний үнэ 1.0 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 10.0 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 8.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 1.6 хувиар буурч, задгай сүүний үнэ, савласан /1 литрийн/ сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байв. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. МҮСХ

index

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …