УИХ дахь “МАХН-МҮАН-ынШударгаЁсЭвсэл”-ийнбүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг ЦЭГ-ын үйл ажиллагаатай танилцав. УИХ-ын чуулган завсарласан байгаатай холбогдуулан Н.Батцэрэг гишүүн УИХ дахь бүлгийн даргын хувьдтөрийн байгууллагуудтай танилцаж буй юм байна.
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр салбарын үйл ажиллагаа болон өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаа танилцууллаа. ЦЭГ цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хяналт тавих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд цөмийн технологийг эрүүл мэнд, ХАА, аж үйлдвэр, уул уурхай гэх мэт олон салбарт ашигладаг байна. Тухайлбал хоёр хоногийн өмнө нэгдүгээр эмнэлгийн Цөмийн онош зүйн тасагт хавдрыг эсийн түвшинд оношлох спект гамма камерийг, холбогдох мэргэжилтнийг гурван жил сурган хүлээлгэн өгсөн байна. Энэ мэтчилэн цөмийн технологийн хэрэглээ Монгол Улсад сүүлийн 10 жилд тав дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Иймд ЦЭГ нь бүх төрлийн цацрагийн хяналтыг тавьж, Монгол Улсын хилийн бүх боомт дээр цацрагийн үүсгүүр илрүүлэх хяналтын мониторийг суулгаж, хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.
Дээрх ажлын үр дүнд өнгөрсөн онд Монгол УлсОУАЭА хоорондын хамтын ажиллагааны ажлын хүрээнд манай улсын нийгэм, эдийн засгийн холбогдох салбарт хэрэгжиж байгаа цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжиж буй төслүүдийгОУАЭА 92 хувийн биелэлттэй, сайн байгааг дүгнэсэн байна. Мөн тус газрын цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лаборатори нь олон улсын стандартын дагуу итгэмжлэгдэж, импортын хүнсний бүтээгдэхүүн, автомашин, үнсэн блок болон бусад салбарын цацрагийн тунгийн хяналт хийж байгаа юм байна.
Н.Батцэрэг дарга салбарын бодлогын хэрэгжилттэй танилцаж, цаашид ЦЭГ өөрсдийн хийж буй энэ бүх ажлуудын талаар олон нийтэд зөв ойлголт өгөхөд анхаарч ажиллахыг зөвлөв. Мөн нийгмийн хөгжлөө дагаад дэлхий дахин нэг замаар хөгжиж байгаа ийм үед бүс нутгийн хөгжилд хөл нийлүүлэн алхахын тулд энэ талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх нь чухал гэдгийг онцолж байлаа.
ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр газрын үйл ажиллагаатай танилцаж, бодлогын зарим асуудалд зөвлөмж өгч ажилласанд талархлаа илэрхийллээ.