Орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлууд

Монгол Улсад Орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг ССАЖЯ-аас гарсан бөгөөд нээлтийг 02 сарын 26-нд Монголын Үндэсний музейд эхлүүлсэн юм.

Монгол Улсад Орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд яамны зүгээс хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Хоёдугаар сард:
– Ойн нээлтийг тэмдэглэн өнгөрүүлэх ба Богд Хааны Ордон музейд “Даавуу зөөлөн эдлэлийг гэмтлээс урьдчилан сэргийлэх, хадгалалт хамгаалалт” сэдвээр Австри, Монголын хамтарсан сургалт зохион байгуулж байна.

Гуравдугаар сард:
– Монгол цэргийн Түүхийн музейд “Монгол эрчүүд” үзэсгэлэн
– Музейн ахмад, дунд, залуу үеийнхэний уулзалт зохион байгуулна.

Дөрөвдүгээр сард:
– Монголын Үндэсний музейд “Тал нутгийн дайчид”  үзэсгэлэн.
– Музейн 90 жилийн ойд зориулсан Олон улсын музейн мэргэжилтний уулзалт, өдөрлөг
– Олон улсын оюун ухааны музейн нээлт

Тавдугаар сард:  
– Монголд орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилд зориулсан Үндэсний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
–  Телевизүүдийн цэнгээнт нэвтрүүлэгт музейн ажилтнууд оролцоно.
– “Музейн мэдээлэл” сэтгүүлийн тусгай дугаарыг 90 жилд зориулан хэвлэнэ.

Зургадугаар  сард:
– Дүрслэх урлагийн музейд хүүхдийн сургалт, танин мэдэхүйн танхим байгуулна.
– Монголын Орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилд зориулсан Үндэсний эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн ном хэвлэгдэнэ.
–  Музейн нэр томъёоны асуудалд ном хэвлэгдэнэ.

Долдугаар сард:  
– Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд суманд “Архелогийн шинэ олдворууд” үзэсгэлэн
– “Монголын музейн түүхэн замнал” ном хэвлэгдэнэ.

Наймдугаар сард:
– Төв, Зүүн, Баруун бүсийнхэн, Улаанбаатарын музейн хамт олны хамтарсан “Музей-90 жил аялал сурталчилгаа”-ны аялал зохион байгуулна.
– Завхан аймагт Монголын музейчдэд зориулсан мэргэжил арга зүйн сургалт
– “Музейн дурсамж” ном хэвлэгдэнэ.

Есдүгээр сард:
– Хүүхдэд ээлтэй музей болохоор орон нутгийн 4 музейн хаяг тайлбарыг шинэчилнэ.
– “Монголын музейн шилдэг үзмэрүүд” каталог хэвлэгдэн гарна.
– Музейн 90 жилд зориулсан нэгдсэн үзэсгэлэн олны хүртээл болно.
– Музейн 90 жилийн баярын хурал, концерт

Аравдугаар сард:
– “Өнөөдөр” сонинд музейн 90 жилд зориулсан тусгай нүүр бэлтгэн хэвлүүлнэ.

Арваннэгдүгээр сард:
– Монголын музей 90 жилд баримтат кино олны хүртээл болно.

Арванхоёрдугаар сард:
– Монголд Орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн үйл ажиллагааг дүгнэсэн хэвлэлийн бага хурал

Эдгээр болон бусад үйл ажиллагааг тус тус зохион байгуулах юм байна.

index

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …