Авлигыг “аргамжих” аварга Б.Бат-Эрдэнэ

bat erdene avarga  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид үедээ үргэлжилж байна. Нэр дэвшигчид гол төлөв хөдөө орон нутагт сонгуулийн сурталчилгаагаа хийж буй бөгөөд сурталчилгаа дуусах сүүлийн мөчид нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшигчид ажиллах, сурталчилгаагаа илүүтэй хийх төлөв ажиглагдаж буй юм. Сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд иргэдийн зүгээс “сонголт”-ынхоо талаар өөр хоорондоо хэлэлцэж буй. УИХ-ын гишүүн, аварга Б.Бат-Эрдэнэ нэр дэвшин өрсөлдөж буйн хувьд сонгогчидод ихээхэн “сонин” нэр дэвшигч ажээ.

Сонгогчид, Б.Бат-Эрдэнэ аварга УИХ-ын гишүүнээр ажилласнаас өөр улс төрийн туршлагагүй, агентлаг, хэлтэс ч удирдаж байгаагүй. Нөгөөтэйгүүр хэл ус тааруу, Монгол Улсыг гадаадад төлөөлөх хүн боловсрол өндөртэй нэгэн байх учиртай хэмээн шүүмжлэх нэгэн байна.

Харин нөгөө хэсэг нь, жинхэнэ жудагтай Монгол эр хүн, эх орон ч шударга түшээ, ноён нуруу, ёстой л Төрийн тэргүүн байхаар заяагдсан гэх зэргээр түүнийг дэмжих хэсэг байх ажээ.

Энэ бол сонгогчид, дэмжигчид хийгээд сөрөг хүчнийхэний байр суурь. Мөн  тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд тэрээр юу хийж чадах бэ, авлигатай шударга тэмцэж чадах уу, хууль шүүхийн байгууллагад шинэчлэл хийх үү, эрх зүйн чадамж хэр бэ гэдэг ажил хэрэг ч асуултыг тавьмаар байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн голлох эрх мэдэл шүүх засаглал, зэвсэгт хүчний салбар харьяаллагддаг. Гэхдээ өнөөдөр манай улсын төрийн байгууллагад тулгараад буй  гол асуудал нь авлига, хээл хахуул, хүнд сурталыг цэгцлэх гэдгийг хэн хүнгүй хэлж байна. Үүнтэй хэн тэмцэж чадах бэ гэдэг нь олны анхаарлын төвд бий.

Б.Бат-Эрдэнэ аваргад тийм туршлага боломж байна уу гэвэл тун бага ажээ. Эрх зүйн чадамжийн хувьд өөрөөс хамаарахгүйгээр асуудлаа шийдээд явах, үгийг нь тоох гэхээсээ илүүтэй, өмнөөс нь өрвөлцөх эрхэмүүд бишгүй дээ олдоно. Хууль зүйн яам, сайд Х.Тэмүүжин л гэхэд Б.Бат-Эрдэнэтэй гар нийлээд ажиллах, түүний үгийг аваад явна гэвэл үгүй. Мэдлэгэ чадвараараа аваргаас хол илүү тэрбээр Б.Бат-Эрдэнэтэй гар нийлээд явна гэвэл санааны гарз. Улс төржилгүйгээр Б.Бат-Эрдэнийг дэмжээд явсан ч түүнд шинэчлэлт хийх, хууль шүүх, авлигатай тэмцэж явсан туршлага байна уу. Эргэлзэхээс өөр аргагүй. Төрийн тэргүүн байна гэдэг бол Оюунтолгойн гэрээнд өөрчлөлт оруулая гээд Гүйцэтгэх засаглалын тэргүүнд шаардлага хүргүүлдэгтэй адилхан амархан ажил биш. Тийм “популизм” төдий жижигхэн ажил биш юм.

Авлигатай тэмцэнэ гэдэг эр зоригоор шийдчихдэг “бүдүүн бараг”-ийн ч ажил биш ажээ. Авлигын загалмайлсан эцэг гэгдэх Н.Энхбаяр шиг “том акул”-уудыг тэрээр намнаж чадах уу, туршлага байна уу. Татварын дарга нар хэдэн тэрбумаар нь халаасалсан, “МИАТ”-ийн захирлуудын дайны эрсдэлийн сангийн мөнгийг хувьдаа завшсан гээд том авлигачидын хэргийг одоогийнх шиг тийм ил гаргаж чадах уу гэвэл түүнд ахадсан ажил болов уу.

Нөгөөтэйгүүр авлигыг цэцэглүүлэгчид Б.Бат-Эрдэнийн ард “үүрэндээ” ажин түжин байгаа гэх. Энэ нь л түүнд хамгийн хүнд, тээг ачаа гэдгийг учир мэдэх эрхэмүүд өгүүлж буй юм. Төрийн эрхийг олон жил барьснаараа Ардын намынханд авлига илүүтэй үүрлэсэн гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг. Өнгөрсөн хугацаанд илрүүлсэн “МИАТ”, Татварынхны хэрэг гээд бүгд л МАН-ынхантай ямар нэгэн сэжмээр холбогддогоос үзэхэд үнэний ортой ч юм шиг. Энэ үүднээсээ аварга Б.Бат-Эрдэнэ намынхаа “авлигачидтай” тэмцэнэ гэдэг эрх ашгийн зөрчилдөөн биш гэж үү. Авлига буурахгүй, аргамжаатай л байна гэсэн үг.

Б.Бат-Эрдэнийг нэр дэвшихээр намаасаа мандатаа гардах үед “МАН-ынхан сайн хүний ард нуугдчихлаа” гэх шүүмжлэлийн манай учир мэдэх томчууд амнаасаа унагаж байлаа. Б.Бат-Эрдэнэ аварга жудагтай, сайхан эр байж болох ч авлигатайтэмцэнэ гэдэг амар хялбараар, санаан зоргоор хийчихдэг ажил биш. Ард нь нуугдсан, “аргамжаатай байгаа” ах нар түүнд хамгийн том саад болох учиртай. Тиймээс  түүнийг дэмжихгүй байх улс төрийн том шалтгаан ийм байна. Ардын нам доторх “авлигын акулууд” түүний ард нуугдаж байгааг мартаж болохгүй биз ээ. Гэхдээ сонгогчидод сонголт нээлттэй буй за.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …