Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийн төрсөн хүүгээ Канадад боловсрол эзэмшүүлэхийн тулд Канадын элчин сайдын зөвлөх, өөрийн найзад хуурамчаар үрчлүүлсэн тухай баримтыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү олон нийтэд дэлгэлээ. Эцэг эх бүр хүүхдийнхээ болвсрол, сайн сайхны төлөө хөдөлмөрлөж зүтгэх нь зүйн хэрэг боловч үүний тулд өөрийнхээ нэрээр овоглуулахаас татгалзаж, “хуурамч”-аар үрчүүлнэ гэж хэний санаанд багтах вэ?
Учир мэдэх зарим хүмүүс үүнийг авлигийн нууцлагдмал, сонгомол хэлбэр гэж үзэж байна. Учир нь авлига авахын оронд төрсөн хүүхдээ өөр хүнд “түр, хуурамч”-аар үрчлүүлж, тухайн хүнээр сурч боловсрох зардлыг нь гаргуулаад дараа нь буцаагаад эргээд өөрийн нэр дээр шилжүүлээд авчихаж болдог юм байна. Зарим хүмүүс үүнийг хуулийн цоорхойг ашигласан, бараг л “хүний наймаатай” тэнцэхүйц ноцтой асуудал гэж үзэх тохиолдол ч байна. Хэрвээ энэ үнэн бол, төрсөн хүүхдээрээ ингэж “тоглож” болно гэж Хууль зүйн сайдын санаанд багтлаа гэж үү…
А.Галт