Өнөөдөр эх орончдын өдөр

mgl(1)Бид эх орноороо тусгаар тогтнолоороо бахархдаг. Биднээр, монгол хэл  соёлтой ч харийн орны харьяaлалд байгаа туурга нэгтэй ард түмэн  бахархдаг, бас атаархдаг байх. Эх орон, тусгаар тогтнол хямдхан олдоогүй. Олон арван эх оронч зүрх сэтгэлтэй хөвгүүдийн сэтгэл, зүтгэл, бодлого үйл ажиллагааны үр дүнд бид өнгөрсөн зууны хүндхэн цаг үед тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан ард түмэн билээ бид. Тусгаар тогтнолын баталгаа бол  эх орон, ард түмэн.  Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа монгол хүмүүн та Монгол орны тусгаар тогтнолын баталгаа, эх орны иргэн билээ.

Эх оронч байна гэдэг зүгээр л эх орондоо хайртай  хэмээн   гэж магтан дуулах, тунхаглан зарлах төдий асуудал биш. Хүн бүр өөр өөрийн хйиж байгаа ажилдаа эзэн байх нь эх  оронч хүний  эхний шинж. Үүх түүх, удам судар, эцэг өвгөдийн баатарлаг үйлсийн талаарх мэдлэгт суралцах нь эх оронч хүний мэдэх ёстой тэр зүйл мөн. Эх орон маань таниас, надаас, ширхэг чулуунаас, атга шорооноос эхлэдэг.

Дэлхийн 200 гаруй улсын нэр болох тусгаар Монгол улсын иргэн танд Эх орончдын өдрийн баярын мэндийг хүргэе.

Та бүхэндээ “Хурд” хамтлагийн “Эх орон” дууны үгийг Үндэсний бичгээр бичсэнээр хүргэе

44491_201104171349111OLfsА.Галт

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …