Ер нь бол муу эрчүүдээс илүү эмэгтэй хүн ноён нуруутай гээд хэлчихвэл буруудахгүй дээ. Монголын нөхцөлд өрх толгойлсон эмэгтэйчүүд маш их тэдгээрийн дээрээс маш том ачаа бас сэтгэлийн дарамжт гээд их л зүйл зовооно. Эмэгтэй хүний амьдралыг тамын тогоо болгосон цөөнгүй эрчүүдийг би мэднэ. Хүний амьдрал л юм хойно сайнтай муутай гэхдээ өнөөдөр бид ямар нэгэн шийдвэр гаргахдаа тун их нухацтай бодох хэрэгтэй болжээ. Ялангуяа бүсгүй хүн бол хайр халамж бас түшигтэй нөөлөгтэй эр хүний дэргэд байх ёстой бяцхан сахиусан тэнгэр гэж бодож байна. Одоо бол ерөнхийдөө гэрлэлт маш залуужаад байгааг хүн бүр л анзаарч байгаа биз би бол өөрийгөө мөнхийн 18т гэж боддог ч пасспортон дээрх он сар минь баг алаад байдаг талтай. Учир нь юунд вэ гэвэл нас гэдэг бол зүгээр л тоо юм. Би өөрийнхөө дотоод ертөнцдөө үргэлж л залуугаараа байдаг. Бараг л хүүхдээрээ хэвээрээ шүү дээ. Тэгтэл миний үеийн зарим охид бол хүнтэй суугаад хүүхэд гаргачихсан байх жишээний. Зарим нь аз жаргалтай амьдардаг ч ихэнх нь мөн л нөгөөх салалт болон гэр бүл цуцлалт гээд хүүхэд тэврээд л үлдэж байгааг ойрын жишээнүүдээс бэлхэн харж болохоор. Харин энэ бол миний сонгосон амьдрал биш. Би хэзээ ч нэг эр хүний нөлөөнд бас тэр хүнийхээ амьдралаар амьдарч чадахгүй. Таван жил найз залуутай байж байгаад надад гэрлэх санал тавьбал би үгүй гэж шууд хэлэх тийм л бардам нэгэн л дээ. Өнөөдөр дийлэнх нь эрэгтэй хүний нөлөөнд автаж эр хүнийг нээх тахин шүтээл урд нь үсэрч наалдаад явдаг болчихож надад лав ийм зүйл таалагддаггүй. Бодит байдлаар хэн нэгнийг хайрлаж бас бодит байдалтай амьдрах хэрэгтэй л дээ. Гэрлэнэ гэж хөл алдаж гүйгээд л аав ээждээ хэлээд л хөөрхий настай аав ээжийгээ хий хоосон баярлуулаад салж саринаад яахав. Гэрлэлтийн тухай жич дараа бичнээ. Угаасаа гэр бүл болох бас эхнэр хүн болох мөн ээж болох гээд энэ бүх зүйл чинь нэг төрлийн маш том үүрэг хариуцлага энэ дан ганц бүсгүйчүүд бидэнд байгаа зүйл ч биш юм. Маш олон эрчүүд эхнэртээ хайртай дүр гаргаад хажуугаар нь олон охидтой заваарч явдаг эрийн шинжгүй ямар ч амьдралын хариуцлага байхгүй нусан чаавканууд байнаа байна, байна шүү байна.
Үнэхээр л айлын охиныг чин сэтгэлээсээ хайрлахыг хүсвэл хайрла. Чадахгүй бол эртхэн дээр нь гэрт нь хүргээд буцах л хэрэгтэй.
Жинхэнэ аав шиг байж хүүхэддээ ч гэсэн маш том оюуны хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Эмэгтэй хүн бүхэн өнөөдөр амьдралын ямар нэгэн зүйлд нухчлагдан дарагдаж байна. Наад талын жишээ гэхэд эмэгтэй хүн л гал зууханд хоол цай чанаж өдрийг барна. Эмэгтэй хүн нэг эр хүн лүү харвал энгэр султай завхай хүүхэн гэсэн нэр авна энэ бүхний цаана нөгөө том цээжээ дэлдэх дуртай залуус цэвэрхэн гартай үлддэг. Яс юман дээрээ эр “янхан”-ууд Монголоор дүүрэн л байгаа. Үнэхээр хэн нэгнийг хайрлавал хайрласан шиг даацтай хайрла чадахгүй бол хүний амьдралаар битгий тоглооч! Нэг л их ноён нуруу гаргасан хүмүүс яс юман дээрээ эмэгтэй хүний ганц үг ч даах чадваргүй живхтэй бацаанууд их байна! Тиймээс охидоо гэрлэлтийг битгий яарч буруу шийдвэр гарга. Эхлээд тэр хүнээ судал таньж мэд! Өөрийгөө авч явж чадахгүй байгаа хүн хэзээ ч чамайг жаргаахгүй шүү.