Австрийн сэтгэл судлаач, психоанализмыг үндэслэгч Зигмунд Фрейд /Фройд/-ын талаарх сонирхолтой баримт мэдээллийг хүргэе. Тэрээр ХХ зууны эхээр өөрөө ч анзааралгүйгээр философийн салбарт нэгэн томоохон онол, үзэл баримтлалыг нээсэн байдаг. Хүний ухамсарлагдаагүй далд ухамсар нь заримдаа хүний бодлого, шийдвэрт ухамсараас дутуугүй нөлөөтэй тухай түүний үзэл эрин үеийнхээ сэтгэлгээнд дуулиан тарьж байв. Гэхдээ Фрейдоос өмнө ухамсаргүйн тухай асуудлыг философи сэтгэлгээнд авч үзэж байсныг дурьдах нь зүйтэй. Харин Фрейд, хүний далд ухамсар нь түүний дарагдсан хүсэл, сексийн таашаалтай холбоотой гэж үзсэнээрээ тэднээс ялгардаг.
Зигмунд Фрейд /Sigmund Freud 1856-1939/
Австрийн нэрт сэтгэл судлаач,сэтгэл мэдрэлийн эмч Зигмунд Фрейд 1856 оны 5-р сарын 6-нд Фрейбург хэмээх Моравийн бяцхан хотод худалдаачны гэр бүлд мэндэлжээ.Нэрт эрдэмтэн маань тийм ч сайхан амьдралтай байсангүй.Түүнийг 4 настай байхад нь 1860 онд тэдний гэр бүлийн санхүүгийн байдал хүндэрч Венад нүүн иржээ.Тэрээр Венад 1938 он хүртэл амьдарч байгаад Англируу цагаачилсан юм.
Хэдийгээр Фрейд 8 ам бүлтэй,ядуухан айлын хүүхэд байсан боловч багаасаа сурлага сайтай хүүхэд байлаа.Гимназид ороод ч тэрээр маш сайн сурч байсан ажээ.Тэрээр “Би 7 жилийн турш ангидаа тэргүүний сурагч байсан бөгөөд ямар ч шалгалтгүйгээр ангиас анги дэвшиж байсан юм.” хэмээн бичиж байв.
З.Фрейд еврей байсан учраас тэр үеийн бичигдээгүй хуулиар анагаах ухаан болон хууль эрхээс бусад бүх мэргэжил түүнд хориотой байсан аж. Ингээд Ч.Дарвин , В.Гетё нарын нөлөөгөөр тэр 1873 онд Венийн их сургуулийн анагаах ухааны факультетад орж суралцсан. Венийн их сургуульд тэр бусад оюутнуудаас илүү 3 жил буюу 8 жил суралцсан бөгөөд еврей гаралтай хэмээн гадуурхагдаж, доод зиндаанд түүнтэй харилцаж байсан нь зорьсондоо хүрэх бэрхшээлийг даван туулах чадварыг түүнд улам нэмж байлаа.
Тэр суралцахын зэрэгцээ Эрнст Брюкегийн физиологийн институтэд ажиллаж байжээ. Фрейд Гистологийн чиглэлээр бие даасан судалгаанууд хийж, анатоми, неврологийн салбарт олон тооны өгүүлүүдийг нийтлүүлж байв. 26 насандаа Венийн их сургуульд анагаах ухаанаар эрдмийн зэрэг хамгаалж, Брюкегийн институтэд үргэлжлүүлэн ажиллаж, тэндээ орон тоо гарахыг хүлээж байсан хэдий ч Фрейдээс өмнө 2 эмч ажиллаж байсан учраас боломж олдсонгүй. Энэ үедээ Фрейд анхны дурлалтай учирч, хэрэв гэрлэхэд хүрвэл гэр бүлээ тэжээж хангалттай цалинтай байх ёстойг сайтар ухааран, дургүй байсан ч хувиараа практикт ажил хийж эхэлсэн бөгөөд түүнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь маш их сонирхолтой хэвээр байв.
Эхлээд тэр мэс заслын эмч, дараа нь сэтгэц засалч, хожим нь Венийн нэгдсэн эмнэлэгт “гэрийн эмч”-ээр ажиллажээ. Энэ хугацаанд тэрээр психиатрийн курс дүүргэж түүний сонирхол нь сэтгэцийн эмгэг болон бие махбодийн өвчний хоорондын асуудал руу татагдаж эхэлсэн ажээ.
Ингээд 1885 онд түүнд аз тохиож тэрээр Венийн их сургуульдаа багшаар ажилд орсон юм.
1884-1887 онд Фрейд кокаитай холбоотой хэд хэдэн судалгаануудыг хийснээр кокаин сэргээх шинж чанар нь түүнийг гайхашралд хүргэж байв. Тэрээр кокаиныг биеийн болон оюун санааны туйлдсан үед хэрэглэж болох талаар бичиж байсан боловч түүнээс гарах хор уршгийн талаар бусад судлаачдын саналтай нэгдэж,удалгүй энэ судалгаагаа орхисон юм.
Брюкегийн тусламжтайгаар Фрейд Парижд Шаркогийн удирдлага дор ажиллаж байхдаа истери өвчнөөр өвчилсөн өвчтөнүүд нь сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой байдаг бөгөөд,энэ өвчний гарал үүслийг зөвхөн сэтгэл зүйн үүднээс тайлбарлаж болох юм гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Фрейд ахмад үеийнхнээс нилээд нэрд гарсан сэтгэл мэдрэлийн эмч Брейртай хамтран 1895 оноос хийрхэж бахардах өвчнөөр өвчлөгсдийг ховсдон унтуулж, өвчнийг үүсгэсэн үйл явдал, тохиолдлуудын талаар яриулдаг байв.Зарим тохиолдолд өвчтөнүүд уйлж,сэтгэл санаа нь ихэд догдолж байсан нь тэдний эдгэх нэгэн нөхцөл болж байжээ. Брейр энэ аргаа катарсис /цэвэрших гэсэн утгатай латин үг/ гэж нэрлэж байв. Энэ арга нь Фрейдийн сонирхлыг ихэд татаж,тэрээр энэ ондоо “Хийрхэх өвчин судлал” хэмээх ном туурвижээ.
Фрейд уг хамтарсан ажлаа дүгнэн хийрхэж бахардах өвчнөөр өвчлөгсдийн өвчний шинж тэмдэг,сиптомууд нь амьдралын үйл явдлын үр дагавар юм./Үүнийг травма хэмээн нэрлэсэн/ Ингэхлээр анагаах арга нь сэргээн сануулахад оршино гэж бичиж байв.
Гэвч удалгүй Фрейд ховс унтуулга буюу гопноз нь тийм ч сайн арга биш гэдгийг ойлгон,өвчин хүндэрсэн тохиолдолд ховс унтуулга нь өвчтөний зүгээс эсэргүүцэлтэй тулгардаг явдал нь шинэ арга замыг хайхад хүргэжээ. Ингээд Фрейд үүнийг чөлөөтэйгээр бий болох ассоциаци /холбож бодох,нийлэмж/ зүйд,санамсаргүйгээр хэлж орхисон өгүүлбэрүүдийг тайлбарлах аргаар шийдсэн юм. 1896 онд Фрейд анх удаа “Психоанализ” хэмээх нэр томъёог сэтгэцийн процесс,үйл хөдлөлүүдийг тайлбарлах замаар сэтгэл санааны хямралтай өвчтөнүүдийг эмчлэх аргадаа хэрэглэсэн байна. Тэрээр өөрийн анализаа 1897 оноос хийж эхэлсэн юм. 1900 онд Фрейдийн шилдэг гэгдэх “Зүүд нойрыг тайлбарлахуй” зохиол нь хэвлэгдэн гарчээ. Хожим нь 1931 онд зохиолч уг номынхоо талаар дурдахдаа “Миний бодож байгаагаар энэ ном нь миний нээх завшаан олдсон нээлтүүдийг агуулж чадсан юм.” хэмээн бичсэн байдаг. 1901 онд “Ердийн амьдралын психопатологи” 1905 онд “Сексийн шинж чанарын тухай онол” “Нэгэн хийрхлийн түүхээс” зэрэг Фрейдийн бүтээлүүд гарч байв.
Ингээд Фрейдийн психоанализ нь улам алдартай болж,тэрээр өөрийн нэрийн дор өөрийн үзэл баримтлалыг сонирхогч олон эрдэмтдийг тухайлбал, А.Адлер, Ш.Ференчи, К.Юнг, О.Ранк, К.Абрахам, Э,Жоунс , К.Хорни нарыг нэгтгэсэн байна. 1910 онд АНУ-ын Кларзын их сургуульд урилгаар лекц уншин түүний зохиол бүтээлүүд нь англи хэлээр хэвлэгдэн гарч байв.З.Фрейдийн онол,үзэл баримтлалыг сонирхогчдын тоо улам ихээр олширч байлаа.тайлбарлах замаар сэтгэл санааны хямралтай өвчтөнүүдийг эмчлэх аргадаа хэрэглэсэн байна.Тэрээр өөрийн анализаа 1897 оноос хийж эхэлсэн юм.1900 онд Фрейдийн шилдэг гэгдэх “Зүүд нойрыг тайлбарлахуй” зохиол нь хэвлэгдэн гарчээ.Хожим нь 1931 онд зохиолч уг номынхоо талаар дурдахдаа “Миний бодож байгаагаар энэ ном нь миний нээх завшаан олдсон нээлтүүдийг агуулж чадсан юм.” хэмээн бичсэн байдаг.1901 онд “Ердийн амьдралын психопатологи” 1905 онд “Сексийн шинж чанарын тухай онол” “Нэгэн хийрхлийн түүхээс” зэрэг Фрейдийн бүтээлүүд гарч байв.
1910 онд “Леонардо Да Винчи”, 1913 онд “Шүтээн ба хориг” зохиолууд нь хэвлэгджээ.
Фрейдийн неврозыг эмчлэх арга нь бие хүн ба түүний хөгжлийн тухай сонгодог сургааль болон хувирчээ.Фрейд бүхий л амьдралынхаа туршид өөрийн психоанализаа улам бүр боловсронгуй болгож байлаа.
1908 онд Зальцбург хотноо психоаналитикчдийн анхдугаар их хурал хуралдаж 1909 онд психоанализийн олон улсын сэтгүүл гарч эхэлсэн байна. 1920 онд Берлинд психоаналитикийн анхны дээд сургууль нээгдэн дараа нь Вена, Лондон, Будапешт, Нью-Йорк, Чикаго зэрэг олон хотуудад мөн ижил сургуулиуд байгуулагджээ. 1923 онд Фрейд нүүрний арьсны хавдраар өвчилж нийт 33 удаа хагалгаанд орсон боловч өвчин цаашид хүндрэхээс сэргийлж чадсангүй. Үүний зэрэгцээ Фрейд өвчнөө үл тоон маш их ажиллаж байсан ба түүний түүвэр зохиол нь бүгд 24 боть болдог. Фрейдийн нэр, зохиолууд нь алдартай болох тусам түүнийг шүүмжлэгчид ихэсч байлаа. Учир нь Фрейд хүний төрх байдлын далд шалтгаан бүхнийг бүхэл бүтэн тогтолцоонд нь тайлахыг зорьж, хүний сэтгэцийн хамгийн эмзэг нууц, хамгийн бага судлагдсан хөшгийг нээсэн нь тухайн үедээ шүүмжлэлд маш их өртөж байсан юм. Фрейдийш тойрон хүрээлэгчдээс Юнг, Адлер, Ранк болон бусад судлаачид түүнтэй үзэл бодол таарахгүйн улмаас өөрсдийн онол, үзэл баримтлалыг боловсруулан түүнээс салан явцгаажээ.
1933 онд Германд нацистууд засгийн эрхийг авсаны дараа Зигмунд Фрейдийн сургаалийг хүний эсрэг зарлаж зохиол бүтээлүүдийг нь галдан шатаажээ.
1938 онд Франц улс дах АНУ-ын элчин сайд, олон улсын психоананлитикчдийн холбооны нийгэмлэгийн оролцоотойгоор Фрейдийг Венээс Лондонруу явахыг зөвшөөрсөн боловч дараа жилийн /1939/ 9-р сарын 21-нд түүний өвчин улам хүндэрч, тэрээр өөрийн хүсэлтээр эмчлэгч эмчдээ унтуулах тариа хийхийг хүсч, үүнийг ёсоор болгов.
Ийнхүү суут эрдэмтэн, психоанализийг үндэслэгчийг сүүлчийн замд нь үдсэн юм.
“Бидний ухамсарт байдаг далд ертөнцийг нээж өгсөнд нь бид Фрейдэд бүх л талаар өртэй юм” хэмээн нэгэн эрдэмтэн бичсэн байдаг.
З.Фрейдийн талаарх сонирхолтой баримтууд:
Түүнийг анх Зигмунд Шломо Фрейд гэж дууддаг байсан боловч тэр 21 настайдаа нэрээ Зигмунд Фрейд болгон өөрчилсөн.
Хүмүүсийн ухаангүй хийдэг ухаангүй үйлдлийг шинжлэх ухааны аргаар хамгийн анх судалснаараа Фрейд сэтгэл зүйн салбарт чухал байр суурь эзэлдэг. Ухаангүй гэдэг нь хүний бодлын нэг бөгөөд мэдэгддэгүй мөн амархан удирдаж болдоггүй сэтгэл мэдрэлийн хэсэг юм. Ихэнх хүн түүний энэ байр суурьтай эвлэрдэггүй байсан бөгөөд Фрейд хүмүүст өөрсдийнх мэдэгддэггүй далд бодол байдаг гэж үздэг байсан юм.
Анхны номоо бичээд тэрээр Марта Белнэйс гэдэг эмэгтэйтэй гэр бүл болсон. Тэднийх 6 хүүхэдтэй байсан бөгөөд хамгийн бага нь болох Анна Фрейд нь мөн алдартай сэтгэл судлаач болсон юм.
Фрейд хүний хамгийн чухал амьд явах хэрэгцээний дараа сексийн хэрэгцээ маш чухал гэж боддог байсан. Энэ хэрэгцээг тэрээр либидо гэж нэрлэсэн. Тэрээр хүн өөрийн ч мэдэлгүй зарим зүйлийг хийдэг нь либидогын үйлчлэлээс болдог гэж үздэг байсан.
Фрейд 1930-аад оны үед Германд амьдарч байв. Тэр Еврей үндэстэн байсан учир Гитлер түүнд дургүй байсан юм. Түүний номнуудыг олны нүдэн дээр галдан шатаалгаж байсан байна. Нацистуудын зарим нь түүнийг хороохыг хүсдэг байжээ.
Зигмунд Фрейд бол сэтгэл судлалын түүх дэх хамгийн алдартай сэтгэгч юм. Хэдийгээр түүний ихэнхи үзэл баримтлал болон онолууд нь орчин үеийн үеийн сэтгэл судлалд өргөн дэлгэрч амжаагүй хэдий ч тэрээр сэтгэл судлалын хөгжилд гол үүргийг гүйцэтгэж, өнөөгийн сэтгэл судлалын үндсийг нь тавьсан гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Доорх сонирхолтой баримтуудаас түүний тухай илүү ихийг мэдэх болно.
1. Зигмунид Фрейд найман хүүхдийн хамгийн том нь. Фрейд 1856 оны 5 сарын 6 нд Чехийн муж болох Моравийн Фрейбургт мэндэлжээ. Түүнийг мэндэлсэн жил аав Якоб Фрейд арьс ширний наймаачин байсан бөгөөд фрейдын ээж болох Амала фрейдтэй гэрлэж байжээ. Якоб Фрейд өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй байсан бөгөөд тэд хамт амьдардаг байв. Харин түүний ээж нөхрөөсөө 20 насаар дүү нэгэн байв. Аавынх нь бизнес 1860 онд дампуурахад Фрейдын гэр бүл Вена руу нүүж ирсэн. Фрейд хурц ухаан, тогтоох чадвар мөн юмыг тунгаах чадвараараа ах дүү нараасаа гойд байсан учир эцэг эх нь хүүдээ тусад нь өрөө ширээ гаргаж өгчээ. Тэрбээр 17 настайдаа Гимназын дунд сургуулийг онц дүнтэй төгсөж их сургуульд орж анагаах ухааныг сонирхож эхэлжээ. Мөн түүх, улс төр, гүн ухааныг сонирхон судалдаг байжээ.
2.Зигмунд Фрейд бол психоанализын үндэслэгч
Ганц дэг сургууль нь хувь хүнийг тодорхойлох дан ганц шинж болж чадахгүй. Фрейдын онолууд нь өнгөрсөн жилүүдэд оюун ухаан болон зан чанарын шинжлэх ухаанд зонхилох хүч болж сэтгэл судлалын сургуулын үндэс тавигдан хурдтай хөгжсөн билээ. 1899 онд хэвлэсэн “ Зүүдний Тайлал” ном нь психоанализын онол санааных нь суурь үндэс билээ.
З.Фрейд кокайн хэрэглэгч байв.
Аймшигтай нөллөөллийг нээж илрүүлэхээс өмнө кокайныг Европчууд ихээхэн хэрэглэдэг байлаа. Үүнийг ихэвчлэн гэрийн аргаар хийдэг байсан. Үүнд их бууны сод, хоолойны эм зэрэг орно. Фрейд кокайн хэрэглэх шалтгаан болон хэрэглэсэний дараах үр нөлөө зэргийг ихэд сонирхдог байв. Кокайны хор хөнөөлт нөлөө, мансуурлын дараа Фрейдын анагаах ухааны нэр хүнд уналтанд орсон.
4. Фрейд ярианы терапиг хөгжүүлсэн
З.Фрейдын онолууд нь шүүмжлэлд өртөх хооронд түүний психоанализын арга барил нь ашиглагдсаар байна. Ярианы терапи нь психотерапигийн гол арга нь бөгөөд өөр олон терапины чухал хэсэг болдог. Психоанализ хүүхэд насны үйл явдал, гэнэтийн мэдрэмжүүд зэрэг нь сэтгэл зүйн эмгэг, зан чанарын эмгэг үүсэх шалтгаан болдог гэдэгт Фрейд итгэдэг байв.
5. Фрейдийн охин Анна алдартай бас нөлөө бүхий сэтгэл судлаач байсан юм.
Анна фрейд аавынхаа онолуудаар өөрийн нөлөө бүхий карьераа эхэлсэн. Тэрээр аавынхаа сүүдэр дороос гарч ирсэн нь түүний сэтгэл судлалын амьдралд нь оруулсан томоохон хувь нэмэр байсан гэж хэлж болно. Анна хүүхдийн психоанализ, эго-н хамгааллын механизмын талаар 1936 онд гаргасан Эго ба хамгааллын механизм номондоо дүгнэн тэмдэглэсэн байдаг.
6. Хайртай бүсгүйтэйгээ гэрлэхийн тулд эмч болжээ.
З.Фрейд 26 насандаа Марта Берни гэх 21 настай бүсгүйд дурлаж тэд 2 сарын дараа сүй тавьжээ. Эцэг эхтэйгээ хамт амьдардаг байсан Фрейдын лабораторын ажил нь гэр бүлээ тэжээхэд хүрэлцэхээр мөнгө олдоггүй байв. Тэрээр Мартад зориулан бичихдээ: Хайрт Марта минь би чамд өгсөн хайраа батлан харуулахын тулд илүү хүчирхэг байх ёстой гэжээ.
6 сарын дараа тэд уулзах үед Фрейд өөрийн шинжлэх ухааны карьераа нэмэгдүүлэн доктор болсон байлаа. Анна Венын нэгдсэн эмнэлэгт 3 жил ажилласан ба Герман явсан сүйт залуугаатайгаа бараг уулздаггүй байжээ. 4 жил хүлээсний дараа Фрейд, Берни хоёр 1886 оны 9 сарын 14 нд хуримаа хийлээ. Тэд 6 хүүхэдтэй болсон юм.
7. З.Фрейд магадгүй “Заримдаа тамхи бол зүгээр л тамхи” гэж хэзээ ч үнэнээсээ хэлж байгаагүй
Фрейд бүхий л амьдралынхаа турш тамхи татаж байсан ба мөн түүний намтарч Эрнист Жонесын хэлсэн ёсоор 20 өдөр тамхи татаж байв. Түүх үргэлжилсээр, хэн нэгэн нь түүнээс тамхи татах нь юуг билэгддэг тухай асуухад тэрээр алдартай сэтгэл судлаачид эрх мэдэл бол бүх зүйл биш гэдгийг мэддэг хэмээн энгийнээр хариулж байжээ. Үнэндээ энэ нь сэтгүүлчийн Фрейдыг тодорхойлох хамгийн тохирсон ишлэл нь байлаа.
8. З.Фрейд амьдралдаа ганцхан удаа Америкт очиж байжээ.
1909 онд Америкийн сэтгэл судлаач Стенли Халл Фрейдыг психоанализын тухай уулзалтанд оролцуулахаар урьж байжээ. Тэрээр эхэндээ саналыг хүлээн авсангүй, эцэст нь тэрээр Халлын шургуу занг үнэлж Америкруу өөрийн хамтрагчид болох Карл Юнг, Сендор Френси нартай хамт аялахаар болжээ.
Уулзалтын дараа фрейд их сургуульд илтгэл тавихаасаа өмнө New York-н дурсгалт газруудаар аяласан байна.
9. Зигмунд Фрейд нацистын хүчнээс болон Венийг орхижээ.
Түүний ном нь бусад сэтгэгчдийн бүтээлтэй адил шатаагдаж байсан билээ. Фрейд охинтойгоо найз Мария Бонапартын тусламжтайгаар Англи-руу нууцаар явахын өмнө байцаагдаж байсан. Бонапарт мөн Фрейдын 4 эгчид туслахыг оролдсон ч тэр нь бүтэлгүйтжээ. Түүний эгч болох 4 эмэгтэй нацистын төвлөрч байсан байранд нас нөгчжээ.
10. З.Фрейд тамхинаас болж нас баржээ.
Фрейд амьдралдаа тамхи татсаар ирсэнийг дахин дурдах хэрэггүй бизээ. 1939 онд, Түүний өвчин таамаглал төдий биш болоход, фрейд эмчээсээ амиа хорлоход минь туслахаач гэжээ. Эмч нь түүнд морфий 3 тунг өгч 1939 оны 9 сарын 23 нд Фрейд нас баржээ.
Б.Ганзул
Эх сурвалж: http://www.setgel.org