Хаяг шошгын зөрчилтэй 7249 шил согтууруулах ундааг хураажээ

dd6dcecd5e5a4b35bigНийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2014 оны 02 сарын 26-ны өдрийн 02-03/63 дугаар удирдамжийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагатай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй архи, спиртийн 14 үйлдвэрт шалгалт хийжээ. Үйлдвэрлэж байгаа 40 нэрийн архи, спиртнээс дээж авч, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа төвд шилжүүлэхээр болсон байна. Хамтарсан шалгалтаар архины 3 үйлдвэр “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12.4 дэх заалтыг зөрчсөн нь илэрсэн тул зөрчлийг арилгах талаар улсын байцаагчийн 10 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгчээ. Мөн хаяг шошгын зөрчилтэй 21 нэр төрлийн 7249 шил архи согтууруулах ундааны худалдаалалтыг битүүмжилж, 36 дээж аван лабораторит шинжүүлсэн байна. Архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байсан 3 газрын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авчээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …