О.Жавзмаа алтан медаль хүртлээ

дЕвропын цуврал тэмцээнүүдэд манай жудочид оролцож байгаа билээ. Тус цувралын хамгийн сүүлчийн тэмцээн болох “Варшав-2014” нээлттэй тэмцээн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. 24 орны 136 эмэгтэй жүдочид өрсөлдсөн энэхүү тэмцээнд эмэгтэйчүүдийн +78кг-д О.Жавзмаа алтан медаль хүртлээ.

Тэрээр “А” зоог тэргүүлэн барилдаж Польш, Их Британийн бөхийг цэвэр ялж хэсгийн аварга болсон юм. Хагас шигшээд Нидерландын бөх Савелкоулс Тессиэг 1:59 секундэд цэвэр ялж финалд үлдсэн. Аваргын төлөө Италийн бөх Марчио Елисаг 48 секундэд мөн л цэвэр ялж алтан медалийн болзол хангасан юм.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …