Ам.долларын ханш буурсан байна

бМонголбанкны ам.долларын албан ханш өнөөдөр өглөөний байдлаар 1752.28 төгрөг болж, буурсан байна. Өнгөрсөн долоо хоногт ам.долларын албан ханш 1780 төгрөгт хүрч өсөөд байсан. Түүнчлэн “Найман шарга” валют арилжааны төв дээр 1790 төгрөгийг давж, өсөөд байсан билээ.

Гэсэн хэдий ч Монголбанкнаас цаашдаа ханшийн өнөөгийн нөхцөл байдал нь эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдан тогтож байгаа бөгөөд цаашдаа буурах боломжтой гэсэн тайлбарыг хэлж байсан. Энэ дагуу долоо хоногийн эхний өдрийн байдлаар албан ханш өмнөх долоо хоногтой харьцуулахад даруй 30 орчим төгрөгөөр буураад байна. Монголбанк цаашид ч ханш буурна гэсэн хүлээлттэй байгаа юм.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …