Монголын шатарчдыг их мастер Ц.Батчулуун тэргүүллээ

шйФИДЕ-гээс шатарчдынхаа чансааг шинэчлэн гаргажээ. Чансааг Норвегийн шатарчин, дэлхийн аварга, их мастер Магнус Карлсен 2881-ээр тэргүүлж байна. Түүний араас Арменийн их мастер Левон Аронян 2830-аар жагсч байгаа юм. Харин эмэгтэйчүүдийг унгарын их мастер Юдит Полгар 2693-аар тэргүүлсэн хэвээр байгаа аж. Манай шатарчдаас “Алдар” спорт хорооны тамирчин, эрэгтэй олон улсын мастер Б.Мөнгөнтуул 2432-оор шилдэг 100 эмэгтэй шатарчны жагсаалтад 48 дугаарт эрэмбэлэгджээ. Тэрээр Гибралтарт зохиогдсон тэмцээнд чансаагаа бага зэрэг хассан байна.

ФИДЕ-гийн гишүүн 180 гаруй улс байдгаас 163 нь олон улсын рейтингтэй юм. Тэдгээрийг эрэгтэйчүүдээс ОХУ 2744-ээр тэргүүлж байгаа бол Монголын баг 2416-аар 60 дугаарт эрэмбэтэй байна. Бүсгүйчүүдийг БНХАУ 2491-ээр тэргүүлж, манайхан 2181-ээр 30 дугаарт жагслаа. Харин блиц төрлийн рейтингийн жагсаалтад их мастер Б.Гүндаваа 2656-аар шилдэг 100 шатарчны жагсаалтад 96 дугаарт эрэмбэлэгдэв. Монголын шатарчдын чансааг их мастер Ц.Батчулуун 2521-ээр тэргүүлсэн хэвээр байна.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …