Хүнсний ногооноос эрүүл мэндэд хортой бодис илэрсэн байна

тМонголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуультай хамтран хүнсний ногоо, жимс, жимсгэнд агуулагдах хорт бодисын судалгааг хийсэн байна. Уг судалгаагаар тун тааруу үр дүн гарсныг өнөөдөр дээрх байгууллагуудаас мэдээллээ. Тодруулбла, монгол гэж нэрлэгдэх хүнсний ногоонд хийсэн судалгаагаар нийт хүнсний ногооны 40 орчим хувьд нь хорт бодис илэрчээ.

Аймаг, орон нутгаар авч үзвэл Сэлэнгэ аймгаас ирсэн дээжийн 55 хувь, Төв аймгаас 34 хувь, Өмнөговь аймгаас ирсэн дээжийн 33 хувьд нь хорт бодис илэрсэн байна. Түүнчлэн бордооны орц, норм хэтэрсэн, өөр төрлийн хортой бодисын агууламж хэвийн хэмжээнээс хэтэрсэн зэрэг нь судалгаагаар тогтоогджээ. Хүнсний ногооноос “песпицид” гэх бодис ихээхэн илэрсэн бөгөөд энэ нь хавдар үүсгэх, урагт нөлөөлөх, өөр төрлийн өвчлөлийн эх үүсвэр болдог гэдгийг мэргэжилтнүүд мэдэгдлээ.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Өнөөдөр Олон улсын эпилепсийн өдөр

Дэлхий даяар нийт 60 сая гаруй эпилепситэй хүн амьдарч байна. Монгол Улсад эпилепси оноштой 1933 …