Савны хорт хавдраас сэргийлье

6Умайн хүзүү нь яг л толбо шиг харагддаг бөгөөд салст бүрхэвчээр хучигдсан байдаг. Төрөх үед умайн хүзүү урагдаж гэмтэх, савны улайлттай удаан хугацаагаар явсны улмаас үүдэн шархлаа бий болдог. Энэ нь даамжирсаар савны хоргүй ба хорт хавдрыг үүсгэдэг.
Харамсалтай нь эмэгтэйчүүд хэдэн cap жилээр ч уг өвчнийг анзааралгүй өнгөрөөдөг.

Эмэгтэй хүнээс цагаан тунгалаг өнгөтэй дааврын шингэн зүйл доошоо ялгардаг.
Энэ нь хэвийн үзэгдэл юм. Харин ногоовтор, шаргал өнгөтэй болж гарвал халдварын болоод ямар нэгэн үрэвсэлт өвчин байна гэсэн үг юм. Үүнийг бага дээр нь эмчлүүлэх шаардлагатай. Үтрээний үрэвсэлт өвчнийг эмчлүүлээгүйн улмаас хоргүй хавдар үүсэх магадлал өндөр байдаг. Хоргүй хавдрын үед өөрт ямар ч өвчин мэдрэгдэхгүй. Мөн ердийн үзлэгийн үед хавдрын шинж тэмдэг мэдэгддэггүй байна. Иймээс мазокийн (эсийн) шинжилгээ хийлгэх, ЭХО-д нарийн харуулснаар хавдрын шинж тэмдэг илрэх эсэхийг олж тогтоодог. Иймээс бүсгүйчүүд та бүхэн тогтмол хугцаанд эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэж байх нь чухал юм. Энэ таны өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хийж буй том хөрөнгө оруулалт байх болно. Бүсгүйчүүд та бүхэн өөрийгөө хайрлаж, эрүүл мэндээ бодоорой.

Үрэвсэл үүссэн тохиолдолд эмэгтэйчүүд үрэвслийг дарах үүднээс антибиотикийг тасралтгүй хэдэн сарын турш үргэлжлүүлэн уудаг. Ингэснээр эмчлэх бус харин ч  үтрээн дэхь бактерийн тэнцвэрийг алдагдуулж мөөгөнцөрийг үүсгэдэг байна. Үрэвслийн эмчилгээг сарын тэмдэг ирсний дараа хийж эхлэх хэрэгтэй. Үүнд:
• Тосон лаа хэрэглэх
• Шарлага хийлгэх
• Угаалга хийлгэх
• Үрэвслийн эсрэг хавсарсан эм уух

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …