Би олны дэргэд цөөн насалсан хүн. Их юм үзсэний хажууд юу ч үзээгүй хүн. Гэсэн ч багашаархан юм үзэж харж, гайхаж, цочирдож, цочсондоо цохиж ч явлаа. Харин тамхины өрөө гаргасан баар рестораныг торгосон явдал намайг бүтэн гайхшруулж чадав. Тэрний оронд өглөө сэрэнгүүт Бритни Спирс миний унтлагын өрөөнд зогсож байвал дээр байсийн. Ингээд гайхшаа барж, толгойгоо гашилган суугаад бодлоо. Яагаад…?!
Эрдэнэчимэг аниа өгөөмөр сайхан, эх оронч инээмсэглэл тодруулж босч ирсэн байх тэр өдөр. Тэгээ л сонин гүйлгэж байтал дотроо тамхи татахыг тас хорьсон баарнууд дэргэдээ тамхи татдаг өрөө нээсэн байхыг хараад “Браво, би угаасаа татдаггүй улсуудыг л дам тамхидалтад өртөөд байна гэснээс биш татдаг хүмүүсээ цээрлүүлэх гээгүй шдээ” гэж эргэцүүлэнгүүтээ, “ай Масуд аа” хэмээн албатаа дуудсан байж таарна. Албат нь орж ирэнгүүт “алив тэр тамхины өрөө гаргасан баарнуудыг шагнаад ир” гээд явуулсан байж таараа. Албатыг гарч байх хооронд ардаас нь “хөөрхий тамхи татдаг ч гэсэн миний Монголын ард түмэн юм чинь, гадаа даарч хөрж зогсоод юүхэв дээ” гэж нэмж хэлсэн байх. Тэгээд дотроо “тамхи татдаггүй хүмүүсийг сайн хамгаалж шүү. Бүхэл бүтэн өрөө гаргана гэдэг чинь тун өгөөмөр шийдэл болжээ. Тэр өрөөндөө гурван сандал тавьж ашиг олж болох л байж шүү дээ” гэж бодсон нь дамжиггүй.
Гэтэл ухаангүй ноёнд (зүгээр хэлц үг юм шүү, санаандгүй таарсан бол уучлаарай) урагшгүй албат (бас л хэлц) гэгчээр нөгөөдүүл нь өрөөндөө тамхи татаад сууж байтал утас нь дуугарч гишүүн өрөөндөө дуудаж зарлигаа гардуулсан байна. Албатууд гишүүний өрөөнөөс гараад замдаа цэцэрлэгээс 47 метрт тамхи татан алхаж явжээ. Тэгтэл тамхиных нь цог зарлиг дээр унахдаа нэг үгийг нь цоо түлчихэв. Тэгээд очоод унштал “тэдгээр баарыг …… ир” болсон байлаа. Хөөе энэ яагаад ир гэнэ үү, гэж хоорондоо хэчнээн яриад ч яагаад ир гэсний нь ойлгосонгүй. Буруу хийчүүл очоод алуулах гээд байдаг. Ингээд гишүүнийхээ сэтгэлгээнд тааруулаад “торгоод очуул найдвартай байхаа даа” гэж шийдээд торгочихсон…
Хувилбар 2
Гэхдээ албатууд нь урагшгүй гэхэд тийм ч урагшгүй биш байхаа бас. Төрийн албан хаагч болоход шалгалт өгдөг биз дээ базарваань.
Албатууд зүгээр замдаа явж байхдаа ТҮЦ-нээс нууцаар 2500-гийн тамхийг 3500-гаар аваад татаад явж байтал нэг хужаа нөхөр сэмхэн ойртож очоод зарлигийг сэм солисноос зайлахгүй. Тэгээд л нөгөөдүүл нь шагнахын оронд торгочиж.
Хувилбар 3
Ерөөсөө Эрдэнэчимэг гишүүнд тамхи татдаг хүнийг үзэн ядах шалтгаан байгаа бөгөөд яагаад ч амар заяаг нь үзүүлкүүгээр шийдсэн байх гэж гадуур яригдаж байна. Ямар ямар шалтгаан байгаа тухай ч хүмүүс янз янзаар сэтгэж байна. Тухайлбал гишүүнийг багад нь нэг ах ирээд алгадаж унагангуутаа маруужингий нь булаацан нь тамхичин хүн байсан гэнэ гэх мэт. Гэтэл бас хажуугаар нь, “үгүй ер нь наад эмэгтэйгий чинь нүүр зурагт, сонингоор гараад ирэхээр өөрийн эрхгүй тамхи татаж, архи уумаар санагдаад байх болжээ, энэ хэвийн үү?” гэх улсууд олширч байгаа сурагтай. За энэ явган яриа ч яахав. Явган л яриашд чааваас, ямар бэнзэнд… заза болий.
Хувилбар 4
Мань хүн архины хууль гаргаж үүрдийн гавьяа байгуулы гэж санасан юм санжээ. Гэтэл тэр хууль нь яван явсаар муу цагдаа (bad cop) нар тэжээгчээ олдог жирийн л нэг доод шатны авилгал цэцэглэх, нөгөө талаар хортой архины далд зах зээлийг улам нуувчинд нь оруулах хөшүүрэг болж таарсанд уурсав.
“Ардын намын тамгыг хэн сийлсэн, би л сийлсэн” гэлээ гэгчээр бүхэл бүтэн тамхины хууль (хэсэг бусаг нь хэрэгжиж, үлдсэн нь хэрэгждэггүй) санаачлаад будаа болгож байхад архины хууль яагаад болдгүй юм гэж аархав.
Гэтэл тамхины хуулийг хэн санаачлаад хийснийг хүмүүс таг мартцым шиг санагдав.
Ингээд олон хоног тамхины хуулиа ярьсан ч хэн ч сонсохгүй байгааг нь мэдрэв.
Тэгэнгүүт нь мэдрүүлээд өгий гээд юм хайтал өнөө муу баар ресторанууд нь асуудлыг чадах чинээгээрээ зохицуулаад тамхины өрөө гаргацан байхыг нь “илрүүлэв”.
Илрүүлэнгүүтээ албатуудаа “ниргээд ир” гээд явуулав.
Ухаан муутай албатууд ниргэв.
жич: Үүнээс гадна, эгч маань яаг сайхан архины хууль батлуулах гээд л явж байсан чинь Домогт гэдэг өөрийнх нь архи гарч ирээд хамаг юм баллах өнгөтэй болонгуут хүмүүсийн анхаарлыг тамхин дээр татах гэсийм бишүү ч гэсэн альтернатив санаанууд цухалзаж байна бас.
Хувилбар 5
Энийг хамтдаа бодож олцгооё оо.
Хувилбар 6
Мань гишүүн ахиж сонгогдох гээд үр дагавар ямраар эргэх нь хамаагүйгээр шалавхан хэдэн популист хууль санаачлах гээд байхгүй юу даа гэх хүмүүс гарч ирэв. Цаадах чинь одоо ирэх зунаас агсан нөхрийг паарнаас хүлдэг хууль, муу сурлагатай хүүхдийг онц сурдаг болтол нь дааж авах гавшгай бригад байгуулах хууль, оюутнуудыг өндөр настнуудынхаар үнэгүй суулгаж мөнгийг нь төрөөс олгох хууль зэрэг олон шижгэр санаа олчихсон байгаа гэхийн. Үгүй байлгүй дээ.
Хувилбар 7
“Энэ бүхэнд ямар ч тайлбар олдохгүй, наад хувилбаруудаа боль” гэх хэсэг ч байна. Хашир голдуу улсууд тэгж хэлж байна. Угаасаа эмэгтэй хүн гэдэг чинь нууцлаг ертөнц. Бид нууцыг нь хэзээ ч тайлж чадахгүй. Өглөө ирээд гаргасан шийдвэр нь урд оройнх нь явдлаас үүдэлтэй байж болно. Насны онцлог байж болно. Өчигдөр хэн нэгэнтэй муудалцсан байж болно. Үдийн хоол нь амтгүй байсан байж болно. Дараагийн удаа сонгогдоё гэж бодсон байж болно. Эсвэл… бэнзийн 2015 оны каталог хүлээж байгаа ч байж болно шүү дээ гэж байна.
Гэтэл бүр зарим нь, “гүэ гишүүн маань ер нь яагаад уурлаад байгаагаа ч ойлгохгүй яваа, яагаад гэвэл эмэгтэй хүн шүү дээ” гэж байгаам даа, тэр нь ч юу юм бэ зүгээр. Гэхдээ олны үг ортой ч гэдэг хэн мэдхэв.
http://artanyan.niitlelch.mn/content/5906.shtml