Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн Мэргэжлийн хариуцлагын хорооны болон шүүгч Ёс зүйн дүрмээ зөрчсөн эсэхийг гомдлын дагуу шийдвэрлэсэн Ёс зүйн хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаар зааж, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байх талаарх Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль  зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ.

Тэд мэдээлэл гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа, дээрх зохицуулалт нь Үндсэн хуульд заасан шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний эрхийг болон дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох, шүүхийн дээд байгууллага  болохын хувьд Монгол Улсын дээд шүүх давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх, Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх тухай заалтыг зөрчиж байна гэж үзжээ.

Дээрх мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Дунд суудлын хуралдаан 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй эхэлнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …