Брэндан Рожэрс шипигээ гүйлтийн гутлаар солино

Ливэрпүүлийн дасгалжуулагч Брэндан Рожэрс хөлбөмбөгийн шипигээ гүйлтийн гутлаар солихоор шийджээ. Учир нь энэ сарын 23-нд сайн үйлсийн зорилго бүхий “Liverpool Half Marathon” нэртэй холын зайн гүйлтийн уралдаан зохион байгуулагдахаар болсон байна.

Энэхүү сайн санааны марафон уралдааныг Ливэрпүүл ФС сангаас зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчид хагас марафон зайд буюу ойролцоогоор 20 орчим километр газар уралдах гэнэ. Уралдаанаас олсон бүх орлогыг тус санд хандивлах бөгөөд улмаар сайн үйлсийн аянд зарцуулах юм байна.

Хагас марафон гүйлтийн уралдаан 03-р сарын 23-ны Ням гарагт болох ба Сэфтон Паркаас гараагаа эхэлж, Ливэрпүүлийн төв хэсэгт барианд орох юм. Тус уралдаанд ойролцоогоор 9000 гаруй гүйгч оролцох тооцоо гарсан ажээ.

Б.Бадруул

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …