1,143.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн

imagesМонгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар нийт 1,143.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 2014 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 66.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, урьдчилсан мэдээгээр хөрөнгө оруулалтын санхүүжилт нийт батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 5.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сүүлийн таван жилийн дунджаар жил бүрийн эхний хоёр сарын байдлаар төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн гүйцэтгэл дөрөв орчим хувьтай байсан бол 2014 оны эхний хоёр сарын байдлаар 5.8 хувьтай байгаа нь сүүлийн жилүүдийн дундаж үзүүлэлттэй  харьцуулахад өндөр үзүүлэлт юм байна.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …