Монгол Улсын цагийн эталоны нарийвчлал дэлхийн жишигт хүрлээ

Picture 024Цаг гэдэг бол улсын тусгаар тогтнолын гурван бэлгэ тэмдгийн нэг бөгөөд улс орон болгонөөрсдийн гэсэн цаг тоололтой байх нь зайлшгүй чухал юм. Ийм ч утгаараа өнөөгийн улс орнууд цаг тооллынхоо мөрдөлтөд маш их анхаарал хандуулж, энэ чиглэлээр олон эрдэмтэд ажиллаж байна.

Цаг давтамжийн эталон лаборатори нь анх 1979 оны тухайн үеийн БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 270-р тогтоолоор батлагдсан улсын анхны эталон лаборатори юм. Тухайн үедээ Орос, Монголын хамтарсан мэргэжилтнүүд хамтран 5 ширхэг рүбид атомын цаг, 1 кристал давтамжийн үүсгүүр болон цаг, давтамжийн лабораторын шаардлага хангахуйц иж бүрэн систем тоног төхөөрөмжтэйгээр “Цаг, Давтамжийн алба” үүсгэн байгуулагдаж ажилласаар өдгөө 30 гаруй жилийн нүүрийг үзээд байна.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех улсын засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулагдсан төсөл хөтөлбөрийн хүрээнд СХЗГ-т “Монгол улсад уртын эталон бий болгох” болон “Монгол улсын Цаг, Давтамжийн эталоны чадавхыг нэмэгдүүлэх” гэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээр болон  2012 оноос эхлэн  Чех улсын Стандарт, Хэмжил зүйн Сорилтын Хүрээлэн болон Фотоник электроникийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд өндөр ач холбогдол өгөн  ажиллаж, АНУ, Европын стандартад нийцсэн  цагийн эталоны хэмжлийн төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн лаборатори амжилттай байгуулан өнөөдөр хүлээлгэн өгч байна.  Хүлээн авах  үйл ажиллагаанд  СХЗГ-ын дарга Г.Гантөмөр болон БНЧУ –ын онц бөгөд бүрэн эрхэт элчин сайд Ивана Гроллова, БНЧУ-ын Стандарт, хэмжил зүйн агентлагийн, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Мирослав Хлоупек , төслийн мэргэжилтэнгүүд оролцлоо.

Тус эталон лаборатори нь улсын хэмжээнд цаг, давтамжийн нэгж, үндэсний цагийн хуваарийг гаргах, хадгалах, хэрэглэгчидэд дамжуулах, цагийн дохиог хиймэл дагуулаас хүлээн авах 24 цагийн байнгын ажиллагаатай, мөн тухайн хэмжлийн төрлөөр хяналт шалгалт явуулах, хэмжлийн нэгдмэл байдлыг хангаж ажилладаг байна.

Цаг давтамжийн эталоныг шинэчилснээр улсын цагийн хуваарийн нарийвчлал   хүртэл дээшилж 10Мигагерц болон 5Мигагерцийн давтамжийн эталон гаргахбүрэн  боломжтой болох ба олон улсын цагийн хуваарь  UTC-г гаргахад Монгол улс хувь нэмрээ оруулах таатай боломж бүрдэхээс гаднаэталоны хэвийн найдвартай ажиллагааг хангах цаг, давтамжийн хэмжлээр олон улсны түвшинд хүрсэн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж, өмчийн бүх хэвшлийн байгуулагуудад үндэснийхээ эталонтой харьцуулан дүйлгэжбаталгаажуулсан хэмжүүр, хэмжих хэрэгслээр хэрэглэгчидэдүйлчлэх нөхцөл бүрдлээ.

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …